Хүүхдийн өсөлт хэрхэн явагддаг вэ?
Хүүхдийн хөгжлийн онцгой үе нь гурваас долоон нас хүртэл юм. Энэ хугацаанд хүүхэд сургуулийн сурагч руу шилждэг ба өөрийгөө хэрхэн хувцаслаж, халбага, сэрээ зөв барьж, өнгө ялгаж, тоолж, тоглож, шүлэг, үлгэр ярьж сурах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл ирээдүйд хэрэг болох олон төрлийн ур чадваруудыг эзэмшдэг гэсэн үг. Бие махбодид ч гэсэн чухал өөрчлөлтүүд гардаг, тухайлбал таны хүүхэд жилд дунджаар 5 см өсдөг байна. Мөн бүх дотоод эрхтнүүд, системүүд хөгжиж, булчингийн тогтолцоо идэвхтэй хөгждөг.
Хүүхдийн хоол тэжээл энэхүү өсөлтөд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хүүхдийн хоолны орцыг сонгохдоо насны онцлогийг харгалзан үзэх шаардлагатай. Нялх хүүхдийн ходоод гэдэс бүрэн гүйцэд төлөвшөөгүй боловч шим тэжээлийн хэрэгцээ нэмэгдэж байдаг тул мэргэжилтнүүд өдөрт 4 цагийн завсарлагатайгаар, дөрвөн удаа хооллохыг зөвлөдөг (өглөөний хоол, өдрийн хоол, үдийн хоол, оройн хоол). Үүний зэрэгцээ хоол тэжээл нь олон янз байх ёстой бөгөөд бүх төрлийн хоол, тэжээлийг (мах, загас, сүүн бүтээгдэхүүн, талх, үр тариа, өөх тос, хүнсний ногоо, жимс жимсгэнэ) агуулсан байх ёстой ба энэ нь хүүхдэд шаардлагатай уураг, өөх тос, нүүрс ус, витамин, эрдэс бодисоор хангадаг. Хүүхдийн эмч нар хүүхдийн хоолонд хангалттай хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүнийг оруулахыг зөвлөдөг, учир нь сүү, сүүн бүтээгдэхүүн нь кальци агуулдаг. Кальци нь ясны эд эсийг"бүтээх" гол элемент юм. 3-аас дээш насны хүүхдэд өдөрт 2-3 порц цагаан идээний бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй гэж зөвлөдөг байна.
Кальци яагаад чухал вэ?
Кальци бол эрүүл шүдийг бий болгох хамгийн чухал элементүүдийн нэг юм. 3-7 насны хүүхдүүдийн хоногт авах хэмжээ нь 900 мг, 7-11 насны хүүхдүүдэд 1100 мг байна. Кальцийн дутагдлын үед өсөлтийн саатал, зүрхний эмгэг, шүд үрэвсэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Кальцийг хоол хүнсээр хангалтгүй хэрэглэх нь ясны эрдэсжилтийг удаашруулж, ясны нягтралыг бууруулж, улмаар яс нимгэн, хэврэг болдог байна.
Тиймээс нялх хүүхдийн өдөр тутмын хоол хүнсэнд кальци ихтэй хоол хүнс оруулах нь маш чухал юм. Жишээлбэл кальциар баяжуулсан Растишка тарагны 100гр тутам нь 3-7 насны хүүхдийн өдөр тутмын хэрэгцээний 27%, 7-11 насны хүүхдэд 20% хангадаг байна.
Хүүхдэд Д витамин яагаад хэрэгтэй вэ?
Ясны эрүүл өсөлтөд ганц кальци хэрэглэх нь хангалтгүй байдаг. Кальцийг шингээж авахын тулд бие махбодид хангалттай хэмжээний Д витамин шаардлагатай. Хүний бие нь Д витаминыг нарны гэрлийн нөлөөнөөс арьсанд нийлэгжүүлдэг төдийгүй хоол хүнснээс ч бас тус витаминыг авдаг. Д витамин нь хүүхдийн эрчимтэй өсөлт, хөгжлийн үе шатанд бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд маш чухал байдаг.
Зөвхөн Д витаминаар баялаг хоол хүнс (өөхтэй загасны төрөл, өндөгний шар) хоол хүнсэндээ оруулах хангалтгүй тул Д витаминаар баяжуулсан хоол хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Растишка тараганд 1.5 мкг Д витамин агуулдаг бөгөөд 3-7 насны хүүхдэд өдрийн авах хэмжээний 15% -ийг нөхдөг. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлтийг дэмжих зорилгоор хүүхдүүдээ эрүүл, зөв хооллуулах мөн хүүхдэд зориулсан растишка таргийг уулган кальци болон Д витамины өдөр тутмын хэрэгцээг хангаж байхыг зөвлөж байна.