Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Аав нь согтуу үедээ маргаан үүсгэсэн тул хүү нь амь насанд нь халдсан хэрэг гарсан"

Г.Номин, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү олны анхаарал татсан хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр эхлээд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хүн амины хэрэг гарсан талаар олон нийтийн сүлжээгээр тархсан мэдээлэлд тайлбар өглөө. "2020 оны дөрөвдүгээр сарын 23-нд 11:00 цагийн орчимд "Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын иргэн 39 настай Н ор сураггүй алга боллоо" гэдэг дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Уг мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газраас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулжээ. Ингээд Н гэгч нь 22-ны өдөр гэртээ архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсний улмаас ууган хүү нь амь насанд нь халдаж хохироосон хэрэг болсныг тогтоосон байна. Ингээд хэргийн ул мөрөө арилгах зорилгоор амь хохирогчийн цогцсыг нууж далдалсан болохыг цагдаагийн байгууллага шуурхай ажиллан илрүүлжээ. Мөрдөн шалгалтын явцад амь хохирогч удаа дараа гэртээ хүчирхийлэл үйлдэж байсныг тогтоосон байна.

"1979 онд төрсөн Ж гэгч согтуурсан үед А-тай маргалдаж хутгалсан нь тогтоогдсон"

Өчигдөр нийгмийн сүлжээгээр Босоо хөх монгол ТББ-ын гишүүн хутгалуулсан талаар мэдээлэл гарсан. Үүний дагуу тодруулахад, Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн А согтуурсан үедээ бусдад хутгалуулсан байна гэсэн мэдээлэл ирсний дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 1979 онд төрсөн Ж гэгч согтуурсан үед А-тай маргалдаж хутгалсан нь тогтоогдсон. Хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.

Цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийн талаар мэдээлэл өгье. Урсгал сөрж явсан жолоочид шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчийн биед халдсан иргэний урсгал сөрсөн үйлдэлд хариуцлага тооцон жолоодох эрхийг хасаж, цагдаагийн алба хаагчийн биед халдсан учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байна.

БЗД-т 11 сартай хүүхэд өлсөж нас барсан гэсэн мэдээлэл гарсныг бид шалгаад ташаа мэдээлэл болохыг тогтоосон. Задлан шинжилгээний дүнгээр тухайн хүүхдийг өвчний улмаас нас барсныг тогтоосон бөгөөд эцэг, эх нь ташаа мэдээлэл тархсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа" гэлээ.