Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Зайсангийн ам, Арцатын аманд гарсан түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Зайсангийн ам болон Арцатын аманд гарсан ой, хээрийн түймрийг цурманд оруулжээ.

Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 10:45 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн аманд, 15:17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Aрцатын аманд тус тус ой, хээрийн түймэр гарсан.

Зайсангийн аманд гарсан түймрийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид болон Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги, нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын 6 ажилтан, орон нутгийн 16 иргэн нийт 65 хүн, өчигдөр өдрийн 13:20 цагт цурманд оруулжээ.

Харин Арцатын аманд ой, хээрийн гал түймрийг Хан-уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид болон нийслэлийн Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, Үндэсний аврах бригад, Уул уурхайн Аврах ангийн алба хаагчид, “Богдхан-Уул”-ын дархан цаазат газрын зургаан ажилтан, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өчигдөр 17:21 цагт цурманд оруулсан байна.

Одоогоор түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.