Хан-Уул дүүргийн ногоон бүсэд өнөөдөр дахин гал түймэр гарлаа. Яг одоо Яармагийн Арцатын ам орчимд гал түймэр гарч байна.
Энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "ХУД-ийн 4 дүгээр хороо Aрцатын аманд гарсан ойн түймрийг унтраахаар нийслэлийн Аврах анги 105, ХУД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30, 65 дугаар анги, БГД-ийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Уул уурхайн аврах анги, Үндэсний аврах бригадын нийт 92 алба хаагч 14 автомашинтай, хөдөлгөөнт эргүүлийн 6 албан хаагч, 1 автомашин, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 6 алба хаагч, 2 автомашинтай, сайн дурын 200 гаруй иргэд нийт 304 хүн, 14 автомашин техник хэрэгсэлтэйгээр гал түймрийг цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна" гэлээ.
Мөн өнөөдөр 11 цагийн үед гарсан Зайсангийн амын түймэр бүрэн унтраагүй байгаа талаар НОБГ мэдээллээ.
Өнөөдрийн түймрийн фото сурвалжлагыг хүргэж байна. Гэрэл зургийг MPA.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!