Бэлгийн замын халдварт өвчин гуравдугаар сард өмнөх сараас 24.8%-аар нэмэгджээ
Энэ оны гуравдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,656 болж, өмнөх сараас 329 (24.8%)-өөр нэмэгджээ.
Үүнийг задлан харвал
- мөөгөнцрөөр өвчлөгчид 679 (2.6 дахин)-өөр
- тэмбүүгээр өвчлөгчид 581 (42.7%)-ээр
- трихомониазаар өвчлөгчид 386 (37.3%)-гаар
- гонококкт халдвараар өвчлөгчид 156 (11.5 %)-гаар өсжээ.
Мөн цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр (2.9%) нэмэгдсэн болохыг Үндэсний статистикийн хорооны танилцуулсан мэдээлэл харуулж байна.
Харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124 (20%)-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20 (17.2%)-оор тус тус буурсан нь онцлогтой.
Үндсэндээ халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9,434 болж, өмнөх оны мөн үеэс 721 (7.1%)- ээр буурсан аж. Үүнд,
- Салхин цэцгээр өвчлөгчид 1,357 (46.2%)-гоор
- Цусан суулгаар өвчлөгчид 495 (55.5%)- аар
- Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 204 (52.4%)-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод энэ оны гуравдугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
