Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон 100,000 шарил хадгалах уут бэлдэж эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яам цэргийн зориулалттай шарил хадгалах уут 100 мянган ширхэгийг нийлүүлэхээр бэлдэж байгааг албаны эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын Холбооны Онцгой Байдлын Удирдах Газар ийм 100,000 уут нийлүүлэх хүсэлтийг Пентагонд тавьсан юм байна. Пентагон 50,000 орчмыг нь өөрийн нөөцөөс нийлүүлж, үлдсэн хэсгийг өөрийн гэрээт үйлдвэрлэгчид захиалахаар болжээ.

Ногоон өнгөтэй, нийлэг материалтай, 234:87 см хэмжээтэй уутыг дайн болж буй бүс нутгууд дахь АНУ-ын цэргийн анги нэгтгэлүүдэд ашигладаг юм байна.

Харин энэ удаа иргэний зориулалтаар захиалсан нь анхаарал татаж байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт Трампын засаг захиргаа шинэ коронавирусийн тахлын улмаас АНУ даяар 100-200 мянган хүн нас барах магадлалтай гэсэн тооцоог танилцуулж байв.

Саяхан ерөнхийлөгч Дональд Трамп ирэх хоёр долоо хоногийн хугацаа Америкчуудын хувьд хамгийн хүнд цаг үе байх болно гэж мэдэгдсэн юм.

Тиймээс тахлын улмаас олон хүний амь үрэгдэх магадлалтай гэж үзээд шарил хадгалах уут олныг бэлдэж байгаа бололтой.

Өнөөдрийн байдлаар АНУ даяар Covid-19 өвчний халдвар авсан тохиолдол 200,000-ын босгыг давж, 4,400 гаруй өвчтөн нас бараад байна.

 

Эх сурвалж: Bloomberg