2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
00:00
S26
11°
01:00
S29
11°
02:00
S29
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/04/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“SmartUb” аппликейшнийг ашиглан иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа

ikon.mn
2020 оны 4 сарын 1
iKon.MN
Зураг

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо өнөөдөр /2020.04.01/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирэх 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын талаарх цахим санал асуулгыг “SmartUb” аппликейшнийг ашиглан нийслэлийн есөн дүүргийн 173 хороонд гуравдугаар сарын 2-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар  санал авах хугацааг дөрөвдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сунгажээ.

НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл нийт иргэдийн 34 хувь нь саналаа өгсөн байна. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтад иргэдээс санал авах хугацааг 20 хоногоор сунгаж байна. Иргэд өөрсдийн амьдарч байгаа дүүрэг хороо, байр, орц, гудамж талбайд тулгамдаж байгаа асуудлыг сайн мэднэ. Иргэдийнхээ өгсөн санал дээр үндэслэж 2021 онд хийгдэх орон нутгийн хөгжлийн хөрөнгөөр хийх болно. Өмнө нь өрх бүрээс ганцхан санал авдаг байсан бол энэ удаа  SmartUb аппликейшний тусламжтайгаар иргэн бүр санал өгөх боломжтой” гэдгийг онцолж хэллээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 277 мянган иргэн санал асуулгад оролцсон бөгөөд саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь камержуулалт хийх ажилд хамгийн их саналыг өгчээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг зэрэг ажлуудад санал өгсөн байгааг Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг дуулгав.

Өнгөрсөн хугацаанд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд:

  1. Баянгол дүүрэгт 15 хувь
  2. Баянзүрх дүүрэгт 15 хувь 
  3. Налайх дүүрэгт  62.5 хувь
  4. Сонгинохайрхан дүүрэгт 37.5 хувь 
  5. Сүхбаатар дүүрэгт 56 хувь
  6. Хан-уул дүүрэгт 35 хувь
  7. Чингэлтэй дүүрэгт 80.5 хувь
  8. Багануур дүүрэгт 55 хувь
  9. Баганхангай дүүргийн иргэд 100 хувь оролцож саналаа өгчээ.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор иргэн бүрийн  мэдээлэл дээр үндэслэж, төсвийн төлөвлөлт хийх давуу талтайг Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төслийн менежер Г.Халиунгоо онцолсон юм.

Тэрбээр “SmartUb аппликейшн бүх төрлийн андройд утсанд ашиглагдана.Иргэдийн хувьд апплйкейшнийг татаад овог нэр гэрийн хаягаа оруулснаар өөрийн амьдарч байгаа хороондоо ямар бүтээн байгуулалт хийх саналаа өгөх боломжтой” гэв.

Ийнхүү орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал хураалтанд насанд хүрсэн иргэн бүр хамрагдах бөгөөд санал асуулга ирэх дөрөвдүгээр сарын 20-н хүртэл явагдахаар боллоо.  

Иргэд гар утсандаа SmartUB аппликейшнийг суулгаж, орон нутгийн хөгжлийн сан гэсэн цонхыг сонгон, санал асуулга гэсэн цэсэд хандсанаар өөрийн хороо дүүргийн хөгжил, бүтээн байгуулалтанд саналаа өгөх боломжтой.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x