Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

96 настай эмэгтэй бүрэн эдгэрсэн Өмнөд Солонгосын хамгийн өндөр настай COVID-19 өвчтөн болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын иргэн 96 настай эмэгтэй COVID-19 өвчний дараа бүрэн эдгэрсэн тус улсын хамгийн өндөр настай өвчтөн болжээ.

Чёндо аймгийн оршин суугч эмэгтэй өчигдөр буюу Лхагва гарагт эмнэлгээс гарч, гэртээ харьсан байна. Тус аймаг нь Өмнөд Солонгосын коронавирусийн тархалтын гол төв Дэгү хоттой ойрхон оршдог юм. Гуравдугаар сарын 13-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон эмэгтэй Дэгү хотын Похан эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байжээ.

Похан эмнэлэгт одоо 103 настай бас нэг өвчтөн эмчлүүлж, бие нь сайжирч байгаа гэнэ.

 

Эх сурвалж: CNN

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.