Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгост COVID-19 өвчнөөр нас барсан нийт хүмүүсийн 86 хувь нь цусны өндөр даралт, чихрийн шижинтэй байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв өчигдөр тус улсад коронавирусийн өвчлөлөөр нас барсан бүх хүмүүсийн эрүүл мэндийн суурь нөхцөл ямар байсныг танилцуулжээ.

Мягмар гарагийн өдрийн байдлаар тус улсад халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 124 байжээ. Тэдгээрийн 86 хувь нь цусны өндөр даралттай, эсвэл чихрийн шижин өвчтэй, мөн уг хоёр өвчин зэрэг илэрсэн хүмүүс байсан гэнэ.

Нас барсан хүмүүсийн ердөө ес нь ямар нэг архаг хууч өвчингүй эрүүл байжээ. 

Хүйсний хувьд ялгаа бага, 63 нь эрэгтэй, 61 нь эмэгтэй хүмүүс байна. Харин эндэгдлийн наснаас хамаарах хамаарал өндөр байжээ. Тухайлбал 50 хүртэл насны хүн нийт эндэгдлийн 1 хүрэхгүй хувийг эзэлсэн бол 60-аад насныхан 1.75 хувь, 70-аад насныхан 6.25 хувь, 80-аас дээш насныхан 13 хувийг тус тус эзэлсэн байна.

Халдвар илэрснээс хойш нас барах хүртлээ амьдарсан дундаж хугацаа нь найман өдөр байжээ.

Өмнөд Солонгосын эмч мэргэжилтнүүд халдвар нь эрт оношлогдож, эмнэлэгт хүргэгдэж ирсэн өвчтөнүүдийг хэрхэн эмчлэх арга барилаа олсон тул эндэгдлийн тоог цаашид өсгөхгүй байх боломжтой болсноо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Korea Times

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.