Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

МҮЭХ: Өөрийн харьяаны Сонгино амралт, Альфа зочид буудлыг тусгаарлах байр болгох боломжтой

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гадаад улсаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон амралтын, зочид буудлуудад тусгаарлаж байгаа.

Эдгээр иргэнээс тусгаарлах байрны үйлчилгээний чанарт сэтгэл дундуур байх явдал гарч буй тул Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өөрийн харьяа хоёр объектыг тусгаарлах байр болгон ашиглуулах боломжтойгоо өнөөдөр илэрхийллээ.

МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат "Үйлдвэрчний эвлэлийн холбооны харьяанд Сонгино амралт, Альфа зочид буудал байдаг.

Жирэмсэн, хүнд өвчтэй, хөгшин настай гээд олон хүн гадаад улсаас ирж байна. Тэдэнд нь шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэх орон байраар хангах нь чухал. Өдрийн гурван хоолтой, хоногийн 50,000 төгрөг авч байгаа. Энэ нь алдагдалтай тариф хэдий ч өөрсдийн объектыг нийгмийн хариуцлагын хүрээнд Улсын онцгой комисст хэрэглүүлье гэж байгаа. Тусгай нөхцөлд ажиллаж, үйл ажиллагааны зардал ч өндөр гарна. Гэхдээ ядарч ирсэн хүмүүсээ ая тухай байлгахыг бусад газарт уриалж байна" гэв. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.