Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2020 оны гуравдугаар сарын 19-ны өдрийн ажиглалтын мэдээ гарчээ.
Ажиглалтаар 15 нэрийн барааны үнэ тогтвортой, долоон нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногоос буурсан бол 14 нэрийн барааны үнэ өсжээ.
Тухайбал, өчигдрийн байдлаар махны үнэ:
Нийслэлийн статистикийн газрын мэдээллээр мах аль захад ямар үнээр зарагдаж байгааг хүснэгтээс харна уу /Нөөцийн махны үнэ ороогүй болно/.
|
Байгууллага |
Хонины мах, ястай |
Хонины мах, цул |
Үхрийн мах, ястай |
Үхрийн мах, цул |
Адууны мах, ястай |
Ямааны мах, ястай |
|
Барс худалдааны төв |
10,800 |
|
12,800 |
14,500 |
|
|
|
Баянзүрх зах |
8,800 |
9,700 |
11,000 |
14,000 |
9,000 |
|
|
Бөмбөгөр худалдааны төв |
9,500 |
10,500 |
11,500 |
14,000 |
10,000 |
|
|
Макс супер маркет |
9,000 |
|
13,800 |
14,000 |
|
|
|
Меркури зах |
13,500 |
|
14,000 |
16,000 |
|
|
|
Номин супер маркет |
9,699 |
|
12,599 |
15,699 |
|
|
|
Таван эрдэнэ зах |
11,000 |
|
13,000 |
15,000 |
|
|
|
Хар хорин зах |
8,000 |
9,000 |
10,000 |
12,000 |
9,500 |
8,500 |
|
Хүчит шонхор зах |
8,700 |
9,000 |
11,000 |
12,800 |
9,000 |
7,500 |
Мөн "Барс" захаас бусад хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1,400-1,500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа бол “Барс” захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1,400 төгрөг, 1-р зэргийн гурил 1,200 төгрөгөөр тус тус зарагдаж байна.
Харин хүнсний томоохон дэлгүүрүүдэд “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1,400-2,000 төгрөг, 1-р зэргийнх 1,179-1,500 төгрөг, 2-р зэргийнх 800-1,100 төгрөг байна.
Түүнчлэн Монгол төмс 800-1,300 төгрөгийн үнээр хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа бол Монгол лууван 1,380-2,200 төгрөгийн хооронд худалдаалагдаж буй аж.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!