Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Уусмалаар хоолойгоо зайлахын өмнө амны хөндийгөө зайлах нь ач холбогдолтой

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 3 сарын 19
iKon.MN
Зураг зураг

"COVID-19 халдварын дэгдэлтийн үед хоолойгоо зайлах нь үр дүнтэй аргын нэг" гэсэн мэдээллийг БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нар Эрүүл мэндийн яаманд цахимаар зөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-ийн их эмч Н.Сувдмаа хоолой зайлах ач холбогдол, анхаарах ёстой зүйлсийн талаар зөвлөмж хүргэжээ.

Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн олон орны судлаачид COVID-19-ийн талаар судалж байна. Тэдний өгч буй нэлээд хэдэн зөвлөмж дээр хоолой зайлах нь үр дүнтэй бөгөөд энгийн сэргийлэх арга гэдгийг дурджээ.

Учир нь коронавирус эхлээд тодорхой хугацаанд залгиур, хөөмий, хоолойд байршдаг гэж үзэж байгаа.

Иймд иргэд гэрийн нөхцөлд давс, цайны хужир, сармис, сода болон лемоны хүчлийн уусмалыг бэлдэж хоолойгоо зайлах хэрэгтэй. Гэхдээ хоолой зайлах уусмалууд бүгд халуун бүлээвтэр байх ёстой гэдгийг сануулъя.

Мөн хоолой зайлахдаа эхлээд амаа зайлж асгах нь үр дүнтэй. Хоолой зайлахын өмнө амаа зайлснаар амны хөндийд буй вирусийг гадагшлуулах ач холбогдолтой.

Түүнчлэн нэг уусмалаар байнга зайлах нь буруу. Нэг уусмалыг 5-7 өдөр хэрэглэж, дараа нь сольж байх ёстойгоос гадна гэр бүлийн гишүүдэд хоолой зайлах саваа тус тусдаа бэлдэх хэрэгтэй.

Өдөрт хэдэн удаа зайлах гэхээс илүү гадагшаа гараад гэртээ орох болгондоо хоолойгоо зайлах нь илүү үр дүнтэй.

Хамгийн сүүлд, хоолойгоо уусмалаар зайлснаас хойш 5-10 минутын дараа юм идэх, уух нь зөв юм. Мөн халдварын үед болон халдвараас сэргийлэхийн тулд иргэд хүйтэн зүйлээс аль болох зайлсхийж, халуун зүйл ойр ойрхон уухыг зөвлөж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/834657297013752/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.