Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Сэтгэлзүйч зөвлөж байна: Сэтгэл зүйгээ засахад туслах ДӨРВӨН үйлдэл

ikon.mn
2020 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

iKon.mn сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэндтэй хамтран та бүхэнд долоо хоног бүр тодорхой сэдвээр сэтгэл зүйн зөвлөмж, зөвлөгөө өгдөг билээ.

Өнөөдөр сэтгэлзүйч Ц.Дэлгэрмэнд COVID-19-ийн үед "Сэтгэл зүйгээ засахад туслах дөрвөн үйлдэл" сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, ярилцах болно.

Видео:
https://www.facebook.com/watch/live/?v=621791248665817¬if_id=1584426217254549¬if_t=live_video

Нэг. Урт хугацааны сэтгэл зүйн бэлтгэлтэй байх. Дэлхийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед хувь хүн та өөрийнхөө талаар болон хүүхдүүдийнхээ ирээдүйн талаар урт хугацааны төлөвлөгөө гаргахыг зөвлөж байна.

Хоёр. Дархлаагаа дэмжих. Үүний тулд бүтэн нойртой байж, уур бухимдлаа дарж, түгшүүртэй байдлаас зайлсхийхийг зөвлөж байна.

Гурав. Нийгмийн сүлжээн дээрх үг хэллэгийн хэрэглээгээ хянах. Олон нийтийн газарт та биеэ авч явдагтайгаа адилхан бодож, нийгмийн сүлжээнд оролцох хэрэгтэй.

Дөрөв. Гэртээ хэрэглэх архины хэрэглээгээ хориглох. Дэлхий даяар хорио цээр тогтоож буй энэ үед ахуйн хүрээний архины хэрэглээ нь нэмэгдэж байна. Үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 2-3 дахин нэмэгдэж буй судалгаа гарсан. Дэлхийн хэмжээнд хүчирхийлэл үйлдсэний дараа эрэгтэйчүүд хуулийн өмнө буруутах магадлал их байдаг тул анхаараарай.

 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.