Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

1980-аад оны хит “Take on Me” дууны YouTube үзэлтийн тоо нэг тэрбумыг давлаа

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг

YouTube сүлжээнд байрлуулсан домогт “Take on Me” дууны видеог үзсэн тоо саяхан нэг тэрбумын босгыг давсан байна.

Норвегийн А-ха хамтлагийн энэхүү бүтээл 1985 онд анх гарсныхаа дараа MTV Music Awards наадмаас зургаан шагнал хүртэж байжээ.

Дууны видеог 2010 оны нэгдүгээр сард YouTube сүлжээнд анх байршуулж байв. 2020 он гарсаар домогт дууны үзэлтийн тоо дунджаар өдөрт 480,000 орчим байжээ.

А-ха хамтлагийн твиттер хуудас бүтээлийнх нь үзэлтийн тоо тэрбумын босгыг давсан тухай анх мэдээлсэн байна.

“Take on Me”-гийн амжилтаас өмнө 1980-аад оны дуунуудаас тэрбум хандалтын босгыг давсан ганцхан бүтээл байсан нь Guns N’ Roses хамтлагийн “Sweet Child O’Mine” байжээ.

Энэ бүтээл 2009 оны зул сарын баярын үеэр анх YouTube сүлжээнд байршсан юм байна.

Эх сурвалж: CNN