Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/18-НД НИЙТЛЭГДСЭН

March Nine студи, Б.Болдбаатар: Гар утсаараа бүтээлч зураг авах энгийн 5 зөвлөмж

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Ярилцлагаа таны хувийн намтарааc эхлэе. Өөрийгөө манай уншигчдад товчхон танилцуулахгүй юу?

Намайг Батсуурь Болдбаатар гэдэг одоо March Nine Media-д гэрэл зурагчин хийдэг. Гэрэл зургийн чиглэлээр ажиллаад 16 жил болж байна. Гэрэл зургийн салбарт ажиллах хугацаандаа энэ салбартаа хамгийн том төслүүд болох “Mongolian next top model”-н бүх дугаарууд, “Mongolian got talent”, “Shark Tank”-дээр ажиллаж байсан.

Мөн одоогоос 5, 6 жилийн өнмө “Ариунаа Сүри”-тай хамт Токиод болж байсан “Mercedes Benz Tokyo” загварын шоунд Монголоос гэрэл зургийг нь төлөөлж хоёр жил дараалан оролцож байсан. Өнгөрсөн жил Монакод болсон олон улсын миссын тэмцээнд Монголоос миссээ авч яваад гэрэл зургийг нь хариуцаж ажиллаад ирсэн. 2016 оны Miss Tourism Queen тэмцээн Хятадад зохиогдсон, тэнд албан ёсны гэрэл зурагчнаар бас мэйк ап артист нь Монголоос сонгогдоод хамт ажиллаж байгаад ирсэн. Гэх мэтчилэн яривал энэ хугацаанд ажилласан маш олон том том төслүүд байгаа. Харин одоо “The voice of Mongolia” төслийн гэрэл зургийг хариуцаж ажиллаж байна.

Одоо таны ажиллаж байгаа гэрэл зургийн чиглэл нь загварын төрөл голцуу юу?

Тийм. Одоо ер нь худалдааны гэрэл зураг талруугаа нилээн орж ирж байгаа. Сурталчилгааны гэрэл зураг, үүн дотроо commercial, fashion, interior гэх мэт олон төрөл байдаг. Минийх бол худалдааны гэрэл зураг дотроо commercial болон fashion гэж явдаг.

 
 

Ирээдүйн гэрэл зургийн чиг хандлагын хөгжил хэрхэн харагдаж байна вэ?

Дэлхий нийтэд гэрэл зураг бол улам нарийсан мөн эрэлт өндөртэй мэргэжил болон дотроо салбарлан хөгжиж байна. Сурвалжлага мэдээний гэрэл зурагчин, Загварын мэргэшсэн гэрэл зурагчин, худалдааны сурталчилгааны, байгалийн аялагч гэрэл зурагчин гээд л за бүр дотроо төхөөрөмжөөрөө салбарлаад гар утасны гэрэл зурагчин гэж хүртэл гарч байна. Монголд бас ингэж хөгжөөсэй гэж боддог. Мөн заавал мэргэшсэн гэхээсээ илүүтэй цахим хэрэглээтэй холбогдуулан хүн бүр өөрсдөө өөртөө зурагчин болж байна. Үзэсгэлэн гаргаж сэтгүүлд тавих хэмжээний биш байсан ч өөрөө өөрийнхөө Social хуудсыг аваад явчих хэмжээнд гэрэл зургийн боловсролтой болж, өндөр харагдуулах өнцөг, нүүрний зөв байрлал гаргах, авсан зургуудаа гар утасны App-аар гэрэл сүүдрийг нь тааруулж янзлах гэх мэт залуу үе маань салбар бүрээс тодорхой хэмжээний мэдэгдэхүүнтэй болж байгааг харахад үнэлүүштэй байдаг.

Гар утасны гэрэл зургийн талаар таны бодол?

Орчин үеийн гар утаснууд бүр дийлдэхээ больсон байна лээ. Бид нарын үед Nokia эсвэл Солонгосын жижиг дэлгэгддэг утас л байсан. Жоохон хөгжөөд ирэхээрээ утас нь 2 мегапиксел болоод зураг авахаар хүний ерөнхий дүрс л харагддаг байсан бол одоо миний барьж байгаа Huawei Nova5T утас л гэхэд 1080 FullHD, 48MP гэдэг чинь зурагтын дэлгэцийн хэмжээ шүү дээ тэрийг хэд дахин томруулсан хэмжээгээр гар утсаар зураг авч болдог гэсэн үг. Энэ бол хангалттай том үзүүлэлт. Мэргэжлийн гэрэлтүүлэг тавиад, зохиомжуудаа хийгээд янз бүрийн тоног төхөөрөмж угсраад зураг авахгүйгээс хойш, гар утаснууд бас өөрсдөө Pro mode-той болсон, хурд, ISO, өрц гэх мэт бүх юмаа өөрөө автоматаар гараас тохируулаад өөрийнхөө хүсэж байгаа зургийг хангалттай авах боломжтой болсон. Тиймээс энэ хоёрын хооронд сонирхогчдын хувьд бол бараг ялгаагүй.

Гар утсаараа хүн бүр сайхан зураг авч болно гэлээ, энэ талаар тодорхой хэдэн зөвлөгөө өгөхгүй юу?

Гар утсаар авсан зургууд ихэвчлэн Social орчинд эрэлттэй хэрэглэгддэг. Өөрийн Social хуудасдаа зориулан гар утсаа ашиглаж хүссэн зургаа авч болох хэдэн чухал тохиргоонууд байдаг. Одоо бэлэн байгаагаар нь өөрийнхөө хэрэглэдэг Huawei Nova 5T утсан дээр жишээ болгоод хэдэн онцлох горимыг тайлбарлая.

  1. ULTRA WIDE ANGLE MODE: Зураг авч байгаа хүнээ өндөр бөгөөд Fashion төрлийн гэрэл зурагтай адилхан бага зайнд их зүйлсийг багтааж авахын тулд WIDE MODE-ийг ашиглаж авдаг. Мөн байгалийн гэрэл зураг болон дотор зураг авах дуртай хүмүүст их тохиромжтой.
  2. PRO MODE: Өрц хурд, ISO Буюу гэрэл нэвтрүүлэх чадамж, white balance гэх мэт мэргэжлийн гэрэл зургийн аппаратад байдаг шиг зургийн тохиргоог өөрөө хийх боломжтой байдаг. Гар утсаараа ч та мэргэжлийн зураг шиг гэрэл сүүдрийг тохируулж болно гэсэн үг.
  3. MACRO MODE: 4cm хүртэлх ойрын зайнаас жижиг биет болон ойроос авахыг хүссэн зүйлээ фокустой тод харуулах хэсэгтээ хуруугаараа дарж фокусоо тааруулаад зургаа авна. Энэ бол деталь зураг авах дуртай хүмүүст маш тохиромжтой горим.
  4. PORTRAIT MODE: Зураг авах моделийг орчноос салгаж өгдөг. Энэ нь та бидний нүдэнд харагддагаа арын фон нь бүдгэрч зураг авахуулж байгаа хүн нь өөрөө тодорч өгдөг. Monochrome mode-той зэрэг сонгосноор хар цагаанаар бас авч болно. Хөрөг зурагчин болох хүсэлтэй хүмүүс заавал ашиглаж сурах горим.
  5. NIGHT MODE: Утсаа хөдөлгөөнгүй удаан барьж зургийн гол фокус өгөх хэсэгтээ хуруугаараа дарж авдаг. Миний хэрэглэдэг Huawei гар утасны хувьд шөнийн зургийг их өнгөлөг гэгээтэй авдаг. Хотын зурган дээр их гоё харагддаг.  
 

16MP Ultra Wide Angle Lens, Huawei Nova 5T

 

Huawei Nova5T 48MP Үндсэн камер, Bokeh Effect Lens (Арын фон бүдгэрүүлэх)

 

48MP Үндсэн камер

 

48MP Үндсэн камер

 

Huawei Nova5T 48MP Үндсэн камер, Bokeh Effect Lens (Арын фон бүдгэрүүлэх)

 

48MP Үндсэн камер

 

48MP Үндсэн камер

 

48MP Main Camera+ Slo Mo 960 FPS

 

2MP Macro lens

 

48MP Үндсэн камер

 

2MP Macro lens

Huawei Nova 5T 48 MP Үндсэн камер, Portrait mode

 

Huawei Nova5T Night Mode

 

Huawei Nova5T Night mode, Pro Mode

Гар утасны зурагнууддаа ямар Mobile Photography app ашигладаг вэ?

Ер нь би өөрийнхөө авсан зургууд дээр дараа нь retouch маягийн юм утсан дээрээ хийдэг. Ямар ч засвар хийгээгүй зураг надад яг л давсгүй хоол шиг санагддаг. Тухайн зургийн өнгө, контрастыг жоохон нэмж хасах гэх мэт зүйлийг хийж байж зураг өөрийнхөө илэрхийлэх гээд

Таны авсан зургуудыг хаанаас үзэж болох вэ?

Миний авсан гэрэл зургууд ихэвчлэн March Nine -ны пэйж хуудас, Instagram, бас миний хувийн цахим хуудсуудаар үзэж болно.

INSTAGRAM: boldoo_march

FACE BOOK: Boldoo March

Би өмнө гэрэл зураг сонирхдог байхдаа л миний авсан гэрэл зураг гудамж талбайн самбаруудаар гардаг байгаасай гэж боддог байсан. Тэгээд 10-аад жилийн дараа гудамжаар алхаад явж байхад нэг мэдэхэд л миний дарсан зургууд гудамжны самбар, замын дээгүүрх хөндлөн самбар, замын хажуу талаар, автобусны буудал дээр гээд л энэ тэндгүй байсан. Тэдгээрийг хараад би, би арваад жилийн өмнөх мөрөөдөлдөө хүрчихсэн байна шүү дээ гээд маш их баярлаж, урамшсан.

Энэ чиглэлээр мэргэших сонирхолтой залуу үеийнхэндээ хадаж хэлэх зөвлөмж?

Залуу гэрэл зурагчдад, энэ салбарт ажиллаад явая гэж бодож байгаа бол тууштай байгаасай л гэж хэлмээр байна. Тууштай хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг гэдэг үг байдаг. Бас маш их боломжууд ирдэг. Ер нь тууштай, хариуцлагатай, хөдөлмөрч байгаарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.