2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
12:00
S32
16°
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S30
19°
17:00
S26
19°
18:00
S26
19°
19:00
S26
18°
20:00
S26
17°
21:00
S26
15°
22:00
S26
13°
23:00
S26
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/10 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна

ikon.mn
2020 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэртийг гүйлгээнээс татна
Sara, ikon.mn - text to speech

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар 2006 онд үйлдвэрлэгдсэн 20,000-тын дэвсгэртүүдийг 2020 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн гүйлгээнээс татахаар боллоо.

2006 оны энэхүү дэвсгэрт нь олон нийтэд зориулсан түвшний хамгаалалтын элемент хангалтгүй байдгаас уг дэвсгэртийг ихэвчлэн хуурамчаар үйлдэж байна.

Иймээс 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн уг дэвсгэртээр төлбөр тооцоо хийхийг зогсоож буй бөгөөд иргэд уг дэвсгэртийг 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл хоёр жилийн хугацаанд банкуудад болон Монголбанканд хандан шинэ дэвсгэртээр чөлөөтэй солиулж болно.

Иргэдэд сануулж хэлэхэд 2006 оны 20,000 төгрөгийн дэвсгэрт нь  ямар нэгэн цонхгүй, туузгүй, ар талын зүүн доод буланд 2006 гэсэн тоотой байх бөгөөд хуурамч бус ийм тэмдэгт эзэмшиж буй этгээд 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд солиулж авах эрхтэй.

 

МОНГОЛБАНК




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x