Туркменистан улс хоосон газарт цоо шинэ хот байгуулах зорилгоор $1.5 тэрбумын үнэ бүхий барилгын материал, тоног төхөөрөмж импортлохоор болсныг тус улсын засгийн газар өнөөдөр мэдэгджээ.
Шинэ хот байгуулах төслийг ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедовын хүү удирдах гэнэ.
Гол экспортын бүтээгдэхүүн нь болох байгалийн хийн үнэ ханш унаж, гадаад валютын нөөц нь багассан Туркменистан улсын хувьд энэ нь онцгой сонин шийдвэр болж байна.
Ерөнхийлөгчийн ганц хүү, одоо 38 настай Сердар Бердымухамедов өнгөрсөн онд төв бүсийн Ахал мужийн захирагч болсон юм. Тэрээр өөрийн захирдаг мужийн төвийг шинээр байгуулах даалгаврыг ерөнхийлөгч ааваасаа авсан байна.
Сердарыг аавыгаа залгамжилж, Туркменистаны дараагийн ерөнхийлөгч болох хүн гэлцдэг.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!