Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй бүсгүй

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
 

Б.Мөнхтуяа бүсгүй гурав дахь хавдартайгаа тэмцэж байна.

2015 онд хөхний хорт хавдар гэх онош сонсож, хагалгаанд орсон нь түүний хувьд эхний сорилт байжээ. Үүнээс хойш жил орчмын хугацаанд химийн эмчилгээ хийлгэн, эрүүл болж, үрийн зулай үнэрлэв.

Гэвч 2019 онд тавдугаар сард дахин хорт хавдар гэх онош гарчээ. Энэ удаад хэвлий хэсэгт хорт хавдар үүссэн байна. Хагалгаагаар бөөрийг нь дарж байсан хавдраа авч, үлдсэн хэсгийг химийн эмчилгээгээр эмчилснээр Б.Мөнхтуяа бүсгүй өнгөрсөн оны сүүлээр эрүүл болсон юм. 

Хэдийгээр хорт хавдар, химийн эмчилгээ хийлгэн бие сул байсан ч тэрбээр өөрийн хүсэл мөрөөдлийг орхихгүйгээр хүүхдийн гэрэл зургийн студи байгуулж, хүүхдүүдэд зориулсан "Шидэт хуудас" номоо гаргажээ. 

 

Харин одоо Б.Мөнхтуяа гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж байна. Түүний нугасны Т1,2,3, L3,4,5 гэсэн үеүдэд мэдрэл дарсан хавдрууд үүсэж, хурдацтайгаар тархаж байгаа бөгөөд эмчилгээ хийлгэхэд 300 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. 

ХАНДИВЫН ДАНС: 5133099922 Хаан банк-Б.Мөнхчимэг /төрсөн дүү/

Б.Мөнхтуяа eguur.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Монголчууд энэ өвдлөө, тэр өвдлөө гэхээр “Биеэ чагналаа” гэж загнадаг. Үгүй, биеэ чагнах ёстой. Хүн биеэ чагнаж байж болзошгүй аюулаас өөрийгөө, ойр дотны хүмүүсээ хамгаална. Эмчтэй, эмнэлэгтэй маш сайн харьцаж байх ёстой. Манайхан дур мэдэж өвчин намдаах эм ууж явсаар, эрүүл мэнддээ хайнга хандсаар хүндэрсэн хойно нь эмч дээр очдог. Тиймээс шинжилгээнд хамрагдаж, биеэ сайн бодоорой" хэмээн нийт монголчууддаа аминчлан захижээ. 

Б.Мөнхтуяагийн ярилцлагыг хүлээн авна уу

https://www.facebook.com/102501941317330/videos/515345195770455/