Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ахмадууд тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөв

А.Намуун, iKon.mn
2020 оны 2 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Ахмадууд тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөв
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргасан билээ.

Өнөөдрөөс эхлэн ахмадуудын тэтгэврийг нэмэгдэлтэй нь олгож байгаа тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 30 мянга, 500 мянга болон түүнээс дээш төгрөгийн тэтгэврийг 25 мянган төгрөгөөр нэмж байгаа юм.

Шинэ коронавирусийн халдварт өвчин тархаж, ДЭМБ-аас онц байдал зарласантай холбогдуулан тэтгэврээ авах гэж заавал банканд очиж дараалал үүсгэхгүй байхыг зөвлөлөө.

"Нийгмийн даатгалын сангаас ахмад настнуудын тэтгэврийн мөнгийг сар бүрийн эхний ажлын өдөр харилцах дансанд шилжүүлдэг тул санхүүжилт нь дуусах, авч амжихгүй байх зэрэг эрсдэл гарахгүй" гэв.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.