ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд: Социалист бүтээн байгуулалт (1960-1989 он)

МОНСУДАР
2020 оны 1 сарын 27
Монсудар
Зураг зураг

“Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Монголчууд цувралын VI боть Монголчууд: Социалист бүтээн байгуулалт (1960-1989) ном уншигчдын хүртээл боллоо. 

“2010 оноос эхэлсэн “Монголчууд” төслийн хүрээнд Монгол нутагт хүн амьдарч эхэлсэн цагаас эхлэн 1990 оныг хүртэлх монголчуудын түүхийг харуулсан 

  1. Монголчууд: Талын нүүдэлчдийн уламжлал (Нэн эртнээс XII зууны эхэн)
  2. Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн (XII зууны II хагасаас XVII зууны эхэн)
  3. Монголчууд: Харийн тамган доорх нүүдэлчид (XVII-XX зууны эхэн)
  4. Монголчууд: Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан нь (1911-1924)
  5. Монголчууд: Нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)гэсэн 5 боть бүтээл гараад байсан юм. 

Тус цуврал нь өнөө цагт эх оронч үзлийг төлөвшүүлэх үүднээс бүх нийтийн түүхийн боловсролд зориулагдаж буй тул насны хязгаарлалтгүй хэрэглээнд зориулагдаж байгаа юм. Хамгийн энгийн хялбар ойлгогдох текст, дүрс зургийн хэмжээг тохируулж, хялбаршуулсан нэвтэрхий толь хэлбэрийн бүтээл болсон юм. Хүн бүр өөрсдийн дураар түүхийг тайлбарлах нь шинжлэх ухааны судалгаанд байж болох асуудал боловч нэг улсын хувьд Нэг түүх, Нэг соёл, Нэг хэлтэй байх шаардлагатай.

Монголчууд бид түүхийн талаар эмх цэгцтэй нэгдсэн нэг ойлголттой болох, нэр томьёоны асуудлыг ч жигдлэх зүйл дээр ч бид анхаарч ажиллалаа. Тус бүтээлд түүх судлалын мэргэжлийн болон мэргэжлийн бус өнөө цагийн хамгийн тэргүүний эрдэмтэн, мэргэжилтэн 70 орчим хүн гар бие оролцсон арав гаруй жил  үргэлжилж амжилттай дуусаж байна. 

Цувралын сүүлийн ботид 1960 оноос Монгол Улс 3 дахь үндсэн хуулиа батлан гаргаж мал аж ахуйн орноос хөдөө аж ахуйн болох зорилт тавьснаас өөрчлөн байгуулалтын өмнөх цаг үеийн түүхийг өгүүлжээ. 
Энэ хугацаанд монголд аж үйлдвэржилт явагдаж, дэлхий дахины хөгжил дэвшилтэй танилцаж эхлэв. Салбар бүхэнд мэргэжилтэй боловсон хүчин бий болж сэхээтний гэх нэгэн давхарга бүрэлдэн тогтжээ.

Хотжилт явагдаж Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг батлахын зэрэгцээ орон сууны хорооллууд сүндэрлэв. Гадаад харилцаа хөгжиж улсын хилийг тогтоож, нэгдсэн үндэстний байгууллагад элсэн орж монгол улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг түүхийг энэхүү номоос мэдэх боломжтой.

Мөн түүнчлэн III, IV, V 5 жилийн төлөвлөгөөний он жилүүдэд монголын боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болж урлаг спортын тив дэлхийн хэмжээний тэмцээнүүд оролцож эхэлжээ. Түүгээр ч барахгүй улс орныхоо батлан хамгаалах чадавхыг ихээр нэмэгдүүлжээ.

Социализм бүхэлдээ дан ганц сайн сайхан цогцолсон, өө сэвгүй нийгэм байсангүй. Эрх баригч нэг нам, нэг үзэл суртал хуваарьгүй ноёрхсон, хүний эрх, эрх чөлөө хэрэг дээрээ хязгаарлагдмал, бараа материалын болоод хэвлэл мэдээллийн хомсдол нүүрлэсэн, үзэл суртлын хатуу цагдалт хяналт тогтсон, улс төр, эдийн засаг, оюун сэтгэлгээний хувьд ЗХУ-аас хамааралтай оршдог, түүний дагуул улсын нэг байлаа. Тийм ч учраас социалист байгуулалт эцэстээ мухардалд орж, задран унахад хүрсэн юм. Мандах социализмын далбаан дор өрнүүн байгуулсан их бүтээн байгуулалт зах зээлийн хатуу хүйтэн шуурганд хэдхэн жилийн дотор нуран унасан түүхтэй. 

Эцэст нь тэмдэглэхэд, социалист бүтээн байгуулалтын үеийн бодит түүх Монголын түүх судлалд зохих ёсоор байраа эзэлж, бүрэн дүүрэн судлагдаж амжаагүй байна. Үүнд, нэг талаар өмнөх түүх бичлэгийн үндэс улбаа хадгалагдан буй явдал, нөгөө талаар энэ үеийн түүхийг бүтээлцсэн хүмүүсийн субьектив чиг хандлага арилаагүй, олны дунд социализмын он жилүүдийг сайн сайхнаар дурсах ностальжи сэтгэлгээ цаг хугацаа өнгөрөх тусам улам хүчтэй болж байгаа явдал ч зүй ёсоор нөлөөлж байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
16
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.189.87] 2020/1/28
Нураачихсан түүхэнд үлдэх юмгүй газар бий
0 | 0 Хариулах
иргэн [202.9.46.136] 2020/1/27
Социалист нийгмийн түүхийг маш гоё сонирхолтой хэлбэрээр бичихгүй бол нуршсан үргэжлилсэн үгийн зохиол шиг байвал хэн ч тоож уншдаггүй юм байлаа.
4 | 0 Хариулах
Зочин [103.229.123.150] 2020/1/27
Тарчиг ядуу малчин ардын хүүхдүүд өнөөгийн энэ улсыг босгож ирсэн юм шүү. Тэднээс суу билэгтнүүд, жинхэнэ сэхээтнүүд төрөн гарсан юм даа. Одоо бол хотын цэвдэг сэтгэлтэй чононууд их болж
6 | 0 Хариулах
Зочин [202.179.25.195] 2020/1/27
Элитүүдээ бүгдийг нь шороонд булчихсан юм чинь өөр хэн хийх юм бэ? Элитүүд хийсэн бол Монгол өдийд сувд шиг гялтайх байлаа гэж
3 | 1 Хариулах
РАВДАН [66.181.161.114] 2020/1/27
МОНГОЛД ЭЛИТ БАЙСАН ГЭЖ ҮҮ? ХАМГИЙН НААД ЗАХ НЬ Л ГЭХЭД ХАР ШАРААРАА ТАЛЦААД ХАРЫН ТАЛЫНХАН НЬ СҮЙ-ШҮ-ЖАН ГЕНЕРАЛЫГ УРЬСАН БИЗ ДЭЭ. ХАРИН ДАРААХАН НЬ БОГД ХААНТ ТӨРӨӨ ЖАНЧ ХАЛУУЛЖ БОШГЫГ ХАЛСАН АРДУУД УЛСЫНХАА НИЙСЛЭЛИЙГ АР МОНГОЛЫН БЭЭЖИН ГЭЖ НЭРЛЭЕ ХЭМЭЭНЖ
1 | 2 Хариулах
baatar [202.126.89.211] 2020/1/28
ue udmaaraa ugaats ideed geniin tenegleld ortson harts yumnuud buh horvoogiin humuusiig oorteigoo haritsuuldag ni unen
1 | 0 Хариулах
Зочин [182.160.32.103] 2020/1/27
Соц нийгэм буруу байсанаараа нурж унасан нь үнэн. Гэхдээ бид ухаангүй тэнэгээсээ болж л ийм сул дорой болсон. Польш, Чех ,Унгар социализмын үеийн бааз сууриа зөв зохистой амжилттай зах зээлийн нийгэмд шилжүүлсэний үндсэн дээр хөгжсөн гэж судлаачид ярьдаг. Монголд бол эсрэгээрээ хуучин нийгмийн үзэл суртал нэртэйгээр тухайн үед бүтээсэн бүх үйлдвэр, шинжлэх ухааны салбар гээд бүх юмаа өмч хувьчлал нэртэйгээр амжилттай устгасан хүмүүс шүү дээ. Тийм болохоор л өнөөдрийн бид ийм завхарсан нийгэмд амьдарч байна. Манайхтай адилхан сүйрсэн хуучин соц лагерийн улсууд гэвэл Болгар, Румын 2 л байх шиг байна. Харин ч бид соц нийгэмд талархах ёстой. Соц нийгмийн үед л бид орчин үежиж, жинхэнэ утгаар нь өөрчлөн байгуулалт, шинэчлэлтийг нийгмийн бүхий л салбартаа амжилттай хийж чадсанаар өнөөгийн дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олж авсан. Юу үнэн энэ үнэн. Энэ үнэнийг бид мартах ёсгүй.
8 | 4 Хариулах
РАВДАН [66.181.161.15] 2020/1/27
ХАВТСЫГ НЬ БИШ ЗУРГУУДЫГ НЬ ГАРГАСАН БОЛ ЭНЭ ТЭР ИНГЭСЭН ТЭГСЭН НЭР ЗҮС ОНООР НЬ БИЧИХ БАЙЛАА.
3 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2020/1/27
mglchuud bol sotsializmd bayarlaj yavah heregtei tusgaar togtnoson deerni mohohiin davaan deer ergej sehsen
8 | 3 Хариулах
Зочин [122.201.22.199] 2020/1/27
хэлээд юукэв. мянга муулсан ч үнэн юм үнэнээрээ сайхан - социйн хүчинд л бид өдий дайтай явж байгаа. дэлхийн 2-х эдийн засаг болж чадсан Хятад ч социйн хүчинд мундаг хөгжиж байгаа, тэрийгээ нуудаг ч үгүй. бааз суурь утгаар нь хэлж байгаа юм шүү
7 | 1 Хариулах
Зочин [202.179.25.195] 2020/1/27
Соци байгаагүй бол өдийд хамаагүй илүү байх байлаа. Хятад бол Монголд байснаас тэс ондоо соц нийгэм шүү. Жоу Инлай, Дин Сяопин зэрэг барууны боловсролтой сэхээтнүүд төрөн гарч, нээлттэй хаалганы бодлогыг баримталснаар тэнд барууны хөрөнгө оруулалтаар хар үүрээр орж ирж, тэд Америк шарсан тахиа, кока колаг хамаагүй эрт амссан юм. Харин Монголчууд бидний хувьд хамгийн амттай зүйл бол Молоко байлаа ха ха
5 | 6 Хариулах
Зочин [122.201.22.199] 2020/1/27
Дэн Сяопины нээлттэй хаалганы бодлого БНХАУ-ыг үсрэнгүй хөгжихөд нөлөөлсөн нь үнэн. яг түүнтэй адил үнэн нь - Хятад улс СССР-ын тусламжтайгаар өч төчнөөн үйлдвэр, завод, сургууль соёл баригдаж, олон мянган инженер, техникийн ажилчид бэлтгэгдээгүй байсан бол юу гэж өнөөдрийн өндөрлөгт хүрэхэв. монгол яг үүнтэй адил. хятадтай харьцуулахад эднээс өмнө чөлөөт эдийн засагтай, кола макдональдс-тай индонез, филиппин, тайланд, малайз гэх улсууд тэгэхэд хөгжсөн үү, энэ хугацаанд?
6 | 3 Хариулах
Зочин [103.229.123.150] 2020/1/27
Тарчиг ядуу малчин ардын хүүхдүүд өнөөгийн энэ улсыг босгож ирсэн юм шүү. Тэднээс суу билэгтнүүд, жинхэнэ сэхээтнүүд төрөн гарсан юм даа. Одоо бол хотын цэвдэг сэтгэлтэй чононууд их болж
5 | 4 Хариулах