2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°
16:00
S30
-4°

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөнө

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлээр  УИХ-аас тогтоол баталсан билээ. Энэ дагуу Засгийн газраас комисс байгуулсан юм. Уг комиссын анхны хуралдаан өчигдөр болсон байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар өчигдөр юу яригдсан юм бол?

-УИХ-аас гарсан тогтоолын дагуу Засгийн газраас комисс томилсон. Өчигдөр комиссын анхны хурал болсон.  Саналуудаа нэгтгэж бэлтгэхээр дэд ажлын хэсгүүдийг байгуулсан. 

Энэ бол хугацаа нэлээд орохоор ажил. Тиймээс алийг нь нэн тэргүүнд авч үзэх вэ гэдгээ ярилцсан. Нэгдүгээрт, урд хөршөөс эрчим хүч авч байгааг яаж дотоодын эргэлтэд оруулах вэ гэдэг асуудлыг тавих санал бэлтгэгдэж байна. Татварын маргааны асуудлыг Монгол Улсын хуулийн дагуу хэрхэн шийдэх талаар ажиллаж байна. Шаардлагатай бол арбитрын шүүхэд хандах нөхцөл байдал руу явж магадгүй. 

Дубайн гэрээ буюу далд уурхайн гэрээтэй холбоотой асуудал шүүх дээр явж байгаа. Өчигдрийн уулзалтаар энэ асуудлыг дүгнэж ярилцсан. Мөн энэ гэрээг цаашид хэрхэн сайжруулж, хууль тогтоомжид нийцүүлэх вэ гэдэг дээр тусгай ажлын хэсэг байгуулагдсан. 

"Рио Тинто" бол үндсэндээ нэг том хувьцаа эзэмшигч. Үүнээс гадна "Туркойз Хилл ресурс" болон бусад компани байгаа. Монголын Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигч бүх компаниудтай хамтарч ажиллах сонирхолтой байгаа гэдэг дээрээ байр сууриа нэгтгэсэн. 

Далд уурхайн бүтээн байгуулалт цаашаа явах ёстой. 

Ногдол ашиг авах асуудал хойшилсон. Удирдлагын зардалд олон улсын аудит оруулах саналтай байгаагаа ярьсан. Олон улсын аудит оруулаад, удирдлагын зардлыг бууруулсан тохиолдолд тэрхүү хэмнэлтийг нийгэмд нөлөө үзүүлэхүйц төсөлд зарцуулна гэдэг нөхцөлийг тавихаар бэлдэж байна. Энэ тохиолдолд нийгмийн хариуцлагын сан байгуулж, Монгол Улсын Засгийн газарт болон нийгэмд тулгамдаж буй асуудлыг шууд шийдэх ёстой гэдэг байдлаар яригдсан. Бид тийм төслүүдийнхээ жагсаалтыг гаргаж өгнө. 

Үндсэн гэрээтэй холбоотой асуудал дээр дундын олон улсын аудитын байгууллага ажиллах ёстой. Монголыг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүдийн шаардлагыг өндөрсгөнө. Тэдэнтэй нууцын болон ашиг сонирхлын хатуу гэрээ хийнэ. 

Бид өнгөрсөн хугацаанд Засгийн газраас гаргасан шийдвэрт аудит хийж үзсэн. Хууль тогтоомж зөрчигдсөн зүйлүүд байгаа. Бид байр сууриа нэгтгээд "Рио Тинто"-той зөвшилцлийн ширээний ард сууна. 

-ТУЗ-ийн гишүүдийг өөрчлөх үү?

-Энэ асуудал яригдаж байгаа. Одоогоор манай талаас ТУЗ-ийн гуравхан гишүүн байгаа. Тэр хүмүүс хамгийн наад зах нь  санхүүгийн, хуулийн, уул уурхайн мэргэжлийн хүн байх ёстой юм. Юуны өмнө бид ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг өндөрсгөнө. Одоогийн гишүүд нь шалгуурт тэнцвэл үлдэнэ. Тэнцэхгүй бол тэр л биз. 

-Нөгөө тал асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа вэ. Уулзалт хийсэн үү?

-Монгол Улсын Засгийн газар ямар санал тавих нь бидний асуудал. Бид хувьцаа эзэмшигч. Би ажлын хэсэг байгуулагдахаас өмнө нэг удаа уулзсан. Ингэхдээ хэд хэдэн зарчмын санал тавьсан. Засгийн газраас өөр улстөрчидтэй ямар нэгэн байдлаар холбогдохгүй байх саналыг тавьсан. 

Шулуухан хэлэхэд өмнө нь ордонд орж ирээд уулзалт хийдэг, орж ирэх болгондоо төрийн гурван өндөрлөгтэй уулздаг байсан нь нууц биш. Үүнээс болж л Засгийн газрын тогтоолоор шийдэх асуудлыг шахалтад оруулж захирамжаар хийснээс болж алдаа гарсан тохиолдол байгаа. Санхүүгийн тооцоолол дээр дутуу хандсан зүйл байгаа. 

Харин "Рио Тинто"-ийн зүгээс олон улсын түвшинд ил далд ямар нэгэн хэлбэрээр сурталчилгаа хийхгүй байх гэдэг саналыг тавьсан. Хэрэв ингэсэн тохиолдолд итгэлцэл алдах болно шүү гэдгийг хэлсэн. 

-Энэ Засгийн газар "Рио Тинто"-той хэлэлцээрийн ширээний хоёр талд сууж амжих уу?

-Энэ асуудлыг нэг хоёрхон сарын хугацаанд шийдэх боломжгүй. Олон улсын аудитын байгууллага ажиллуулж байж үүнийг шийднэ. 
Нэг төвөгтэй зүйл байгаа нь маргаан үүсэх бүрт арбитр дээр очих гэрээ байгуулчихсан

 

x