Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Увсын хүүхдүүдийн томчуудад хандсан “ЗӨВ БАЙ” уриалга юу байв?

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 1 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Бусдад сайныг түгээх гэхээс илүүтэй надад гай болно гэж бодох, хувийн орон зай нь л амар тайван байвал бусдад саад болох нь огтхон ч хамаагүй нийгэмд амьдарч байна. Түүнчлэн гэр бүлийн халуун дулаан уур амьсгал холдож, хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг сонсох эцэг эхчүүд тун хомс болжээ. Тиймээс Увс аймгийн төв Улаангом хотын дунд сургуулийн сурагчид томчуудад хандсан “Зөв бай” уриалгыг гаргажээ. Энэхүү ажлыг Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител групп дэмжин ажилласан юм. Тус уриалгын хүрээнд Улаангом хотын гудамж талбай, гэрлийн шонгуудад тус агуулгыг шингээсэн самбаруудыг байршуулжээ. Мөн ахлах ангийн сурагчдийн дунд томчууд болон үеийнхэндээ хандсан “Зөв бай” бичил төслийн уралдааныг зарласан бөгөөд шалгарсан бүтээлч төслийг Юнител группээс санхүүжүүлэх ажээ.

Тус уриалгад өсвөр насныханд хамгийн их тулгамддаг зүйлсийг багтаажээ. Тухайлбал Улаангом хотын 5-р дунд сургуулийн 12-р ангийн сурагчдаас “Эцэг, Эхчүүдээ.. “Алс хол эрдмийн мөр хөөн одохоос өмнө ХҮҮХДЭДЭЭ чанартай ЦАГ гаргаарай” гэсэн бол Хөдөлмөрийн дээд сургуулийн оюутнууд “Төрийн зүтгэлтэн, түмний хүчтэн, урлагийн авьяастнаар алдартай УВС нутгийн хүн та ЗӨВ байгаарай” хэмээх уриалгыг бусдадаа түгээлээ. Мөн сурагчийн дунд түгээмэл тулгамддаг зүйл нь үеийн ялгаа гаргаж дээд ангийнхан нь дээрэлхэх, хичээл нь оройтоод харих замд гэр хорооллын гудамжинд нохойнууд дайрах зэрэг асуудлууд их ажээ. Тиймд энэ бүх агуулгыг хүүхдүүд өөрсдийн дуу хоолойгоороо уриалан томчууд хандан хэлж байгаа юм. Та ч гэсэн энэхүү уриалгыг дэмжиж ЗӨВ үйлдэл бүхнийг тэд нарт гаргаарай хэмээн уриалж байна.

 
 
 
 
 
 
 
 

 

 
 

Хөгжилд түүчээлэгч Монгол компани Юнител групп

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.