Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлжээ.
Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
Энэ чиглэл нь нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Могул таун, Номун виллаж, Зайсан вилла хотхоны иргэдийн зорчих эрэлтийг хангах шинэ чиглэл юм.
Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсаар хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ гэж нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!