Нарантуул зах өнөөдөр ажиллаж байна
Нийслэлийн томоохон зах Нарантуул долоо хоног бүрийн Мягмар гарагт амардаг хуваарьтай.
Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр амрахгүй, ажиллаж байгааг эх сурвалж мэдээлэв.
Түүнчлэн 2019 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 10:00-19:00 цаг хүртэл ажиллах хуваарьтай байгаа аж.
Харин 2020 оны 1 дүгээр сарын 1-3-ны өдрүүдэд амраад, 4-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
"Нарантуул трейд" ХХК 1995 онд Чингэлтэй дүүрэг “Дэнжийн мянга”-д байрлах Улаанбаатар хотын барааны төв захыг дуудлага худалдаагаар хувьчлан авч одоогийн байрлалд буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барилга байгууламжийн ажлыг эхлүүлэн "Нарантуул" олон улсын худалдааны төв болгон өргөжүүлж, одоогоос 20 жилийн өмнө буюу 1999 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулсан түүхтэй билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
