Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас хэвтэрт байгаа н.Билэгсайхан хүүд туслах аян олон нийтийн сүлжээнд өрнөж, байгууллага, хувь хүмүүс хандив өргөсөөр байна.
Тус аяныг санаачлагчдын нэг нь "Модун хаан" группийн үүсгэн байгуулагч Дамбын Хишигжаргалын хүү Х.Мөнхжин юм.
н.Билэгсайхан хүү нь өвчний улмаас гэртээ бүрэн хэвтрийн байдалтай, хоёр цаг тутамд усанд орох шаардлагатай байдаг учир түүнд орон сууцанд нэг өрөө байр авч өгөх нь тус хандивын аяны зорилго юм байна. Энэ сарын 21-ний байдлаар иргэдээс 20 орчим сая төгрөг цуглаад байгаа аж.
Билэгсайхан хүүгийн ээж хүүхдээ асрах шаардлагатай учир гэртээ сууж оёдлын ажил хийдэг байна. Хандивын аяны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж мэдээлэл авах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!