Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Амины орон сууцуудаар явж хулгай хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

1991 онд төрсөн Ш, 1987 онд төрсөн Б нар 2018 оны 10 сар, 2019 оны 9, 10 дугаар саруудад амины орон сууцуудаар явж хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Тэд бусдын орон байранд нэвтрэн орсон 40 удаагийн үйлдлийг мэдүүлээд байгаа аж.

Уг гэмт этгээдүүийг Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ХУД-ийн цагдаагийн газрын алба хаагчид илрүүлсэн байна.

Энэ талаар хуулийн байгууллагынхан 13:00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ.