Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш сүүлийн 5 сарын дээд цэгтээ хүрлээ

З.Санжаа, iKon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN

Канадын хөрөнгийн биржэд бүртгэлтэй Turquoise Hill Resources (TRQ) компанийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн долоо хоногт 1.0 Канад доллар (CAD) хүрч хаагдлаа. 2019.02.22-ний өдрөөс эхлэн 2.79 ханшаас 0.530 хүртэл тасралтгүй унаж, сүүлийн гурван сар 0.530-0.630 хооронд тогтворжсон байсан ханш ийн хөдөлж сүүлийн 5 сарын дээд ханш 1.0 Канад долларт хүрээд байна.  

Оюу толгойн гэрээг сайжруулахад чиглэсэн Монгол Улсын Их Хурлын Тогтоол -ийг төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто компаний удирдлагууд санал нэгтэй хүлээн авч буй талаараа 2019.12.10-ны өдөр мэдэгдэл гаргасан. Мөн төслийн далд уурхайн II босоо амны бүтээн байгуулалт дууссан зэрэг үйл явдлуудыг Олон улсын санхүүгийн шинжээч, хөрөнгө оруулагч нар эерэгээр харж буй бололтой. 

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харах боломжтой.