Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Дагвабаасансүрэн: 2020 онд бид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлнэ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 12 сарын 12
Сурталчилгаа
 
“Монос Косметик” компанийн гүйцэтгэх захирал Э.Дагвабаасансүрэн

Монгол Улсад эм, гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын анхдагч “Монос” групп үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой ирэх онд тохионо. Мөн Монос группийн ууган үйлдвэрүүдийн нэг “Монос косметик” компанийн 30 жилийн ой тохиож байгаа. Монголын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт цахиур хагалсаар ирсэн Монос Косметик компани нь энэ удаад Монголд анхдагч технологийг нэвтрүүлсэн, олон улсын брэндтэй энэ тэнцүү өрсөлдөхүйц хүүхдийн бие арчилгаа, том хүний бие арчилгаа, нүүр будалтын гээд маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ бэлэг бариад байгаа юм.

Шинэ оны босгон дээр шинэ бүтээгдэхүүний хур буулгаж байгаа Монос Косметик компанийн бүтээгдэхүүний онцлог давуу тал, зохион бүтээлтийн талаар компанийн удирдлага, зохион бүтээгч технологичтой яриа өрнүүлснээ та бүхэнд толилуулж байна.   


 

-Юуны өмнө 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Ойн босгон дээр хэрэглэгчдэдээ хүргэж байгаа шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Баярлалаа. “Монос” группийн 30 жилийн ой 2020 онд тохионо. Манай компанийн хувьд “Монос” группийн ууган компани. Тэр утгаараа манай Монос Косметик компанийн хувьд мөн адил 30 жилийн ой тохиож байна.

Ойн босгон дээр дотоодын зах зээлд эрэлт хэрэгцээтэй шинэ бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх ажил маань амжилттай боллоо. Бид “Biomon” нунтаг энгэсэг, мөн сүүлийн үед трэнд болоод байгаа нүүр цэвэрлэгч “Мицеллар ус” зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна. Мөн манай компани бие арчилгааны зах зээл рүү шинээр нэвтэрч, биеийн шингэн саван, том хүний биеийн лосьон гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд борлуулж эхлэхээр ажиллаж байна. 12 сарын 1-нээс шинэ бүтээгдэхүүнүүд маань худалдаанд гараад эхэлсэн байгаа.

Мөн бидний энэ жил хийсэн томоохон ажил бол Монголын хамгийн анхны өндөр технологиор бүтсэн хүүхдийн бие арчилгааны сет бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн худалдаанд нэвтрүүлсэн явдал юм.

-“Монос косметик” дотооддоо хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүнийг анхлан үйлдвэрлэж байсан компаниудын нэг шүү дээ. Хамгийн анх хүүхдэд зориулсан ямар нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бэ?

- Манай компани хамгийн анх хүүхдийн цацлагыг 1998 онд үйлдвэрлэж эхэлсэн байдаг. Уламжлалт цайны хандтай хүүхдийн арьсны нуралтын эсрэг маш сайн бүтээгдэхүүн юм.

Түүнээс хойш хүүхдийн тэжээлийн тосыг үйлдвэрлэн, 2017 оны нэгдүгээр сард хонины сүүлтэй тосыг Монголын зах зээлд анх нэвтрүүлснийг та бүхэн санаж байгаа байх. Монголчууд хонины сүүлийг шаргааж хэрэглэдэг уламжлалтай. Үүнд орчин үеийн технологи нэвтрүүлэн инновацийн шинэлэг бүтээгдэхүүн болгон гаргасан юм. Хонины сүүлтэй тос маань гарсан цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн хэвээр байгаад баяртай байна.

-Үнэхээр хонины сүүлтэй тосыг хэрэглэгчид андахгүй болсон шүү. Сүүлд та бүхэн дэвшилтэт технологиор бүтсэн хүүхдэд зориулсан арьс арчилгааны шинэ бүтээгдэхүүнийг гаргасан байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

-Манай компанийн хувьд гадаад хамтын ажиллагаа, судалгаан дээр маш их анхаарч ажилладаг. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт R&D чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон улсын судлаачид болон гадны байгууллагатай хамтын судалгаа хөгжүүлэлтийг багагүй хийж ирсэн.

Энэ хүрээнд БНСУ-ын Гоо сайхны судалгаа хөгжүүлэлтээр тэргүүлдэг Дэгү хотын их сургуультай хамтран ажиллаж байгаа. Тус сургууль нь өөрийн харьяандаа гоо сайхны сургуультай, R&D-ийн маш том лаборатори баазтай, БНСУ-ын арьс арчилгаа, гоо сайхны технологийг заадаг ганц сургууль юм. Бид нилээд олон бүтээгдэхүүний технологи дээр хамтран ажилласан.

Түүний нэг нь хүүхдийн арьс арчилгааны сет бүтээгдэхүүн юм. Сүүлд шинээр үйлдвэрлэн гаргаж байгаа хүүхдийн бүтээгдэхүүн маань хүүхдийн биеийн шингэн саван болон шампунь, биеийн чийгшүүлэгч лосьон байгаа. Манай улсад анхдагч  дэвшилтэт технологиор бүтээсэн. Энэ хоёр бүтээгдэхүүн маань Календула цэцгийн хандтай гэдгээрээ онцлог. Мөн бид хүүхдийн бусад багц бүтээгдэхүүнээ чанар орц найрлагын хувьд сайжруулсан. Тухайлбал, хонины сүүлтэй тосны сав баглаа боодол болон технологи дээр сайжруулалт хийсэн.

 

-Монгол улсын хувьд гоо сайхан тэр дундаа арьс арчилгааны үйлдвэрлэгч компани байна гэдэг амаргүй байх. Хэдийгээр зах зээл том ч гадны томоохон компаниуд, импортын брэндүүдтэй өрсөлдөх шаардлагатай болно. Монос Косметик компанийн хувьд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн гаргахдаа юун дээр голчлон анхаарч байна вэ?

-Манайд үйлдвэрлэл хөгжөөгүй учраас хэрэглэгчдийн хандлага импортын бүтээгдэхүүн сонгох нь элбэг байдаг.

Гэхдээ үүний хажуугаар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэсэн хандлага нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Манай компанийн хувьд гоо сайхны зах зээлд анхдагч томоохон тоглогч нарын нэг. 2017 онд бид ISO9001/2015 стандартыг анх удаа нэвтрүүлсэн гоо сайхны үйлдвэрлэгч компани болсон. Тус онд Франц улсын Афнор группээс баталгаажуулалтаа хийж авч байлаа. 2020 онд багтаад бид гоо сайхны иж бүрэн GMP стандартын шаардлага хангасан үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төслийн ажлыг эхлүүлээд явж байна.

Бид одоогийн үйлдвэрээ өргөжүүлж Дэлхийн жишиг стандартад нийцсэн орчин үеийн үйлдвэрийг Монголд нутагшуулахыг зорин ажиллаж байна. Ингэснээр Монголын гоо сайхны салбарыг дахин нэг шат ахиулах юм. GMP стандартын шаардлага хангасан шинэ үйлдвэр маань одоогийн үйлдвэрлэлийн хүчин чадлаас тав дахин их хүчин чадалтай юм. Манай компанийн алсын хараа бол зөвхөн дотооддоо үйлдвэрлэгч байгаад зогсохгүй гадагшаа Монголын онцлог орц найрлага түүхий эдээр бүтсэн ашиг тустай гоо сайхны бүтээгдэхүүнийг экспортод гаргах  зорилготой. Тийм учраас GMP стандартын гоо сайхны үйлдвэрээ ашиглалтад оруулахаар томоохон төслийг эхлүүлээд байна.

Мэдээж дотоодын хэрэглэгчддээ хамгийн сүүлийн үеийн технологи, чанар стандартын шаардлага хангасан гоо сайхны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж нийлүүлэх нь бидний тэргүүний зорилт билээ.

-Монголын гоо сайхны бүтээгдэхүүн экспортод гарна гэдэг сайхан мэдээ байна. Энэ боломжийг та бүхэн хэрхэн харж байна вэ?

-Дэлхий нийтийн чиг хандлага органик, цэвэр байгалийн гаралтай гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүнд анхаарлаа хандуулж байна. Хэрэглэгчид илүү найдвартай байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хандлагатай болсон.

Бид өнгөрсөн хугацаанд олон улсын түншүүд, судлаачидтай хамтран ажиллаж, хэд хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүнээ экспортод гаргаад явж байгаа. Гадагшаа экспортод гарахад маш олон шаардлагуудыг хангасан байх шаардлагатай байдаг. Мөн томоохон байгууллагуудтай хамтарч ажилладаг болохоор бүтээгдэхүүний борлуулалтын тоо хэмжээ ч өндөр байдаг.

Бидний хувьд захиалагчийн анхны шаардлагыг биелүүлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх чанар стандарт, сав баглаа боодлыг сайжруулах гэх мэт маш олон ажлууд хүлээж байгаа. Мэдээж Монгол улс гадаад зах зээлд гарах бүрэн боломж байгаа, түүний нэг нь Монос Косметик компани гоо сайхны салбартаа түүчээлэн бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар зорин ажиллаж байна даа.


“Монос косметик” ХХК-ийн ерөнхий технологич Л.Хишигсүрэн: Бид хүүхдийн бие арчилгааны бүтээгдэхүүнээ хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн.

 

-“Монос косметик” компанийн хүүхдэд зориулсан арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэгчдийн таашаалд ихээхэн нийцэж байгаа. Багц бүтээгдэхүүн дотроос онцлоход хүүхдийн биеийн шингэн саван, биеийн лосьоныг Монголдоо анх удаа нэвтрүүллээ. Онцлог технологиор бүтээгдсэн гэж дуулсан. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Энэ жилээс манай компани хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний сет гаргаж ирсэн. Дотроо бие арчилгаа, нүүр арчилгаа гээд төрөлжүүлж өгсөн байгаа.

Бид үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүндээ аль болох шинжлэх ухаан, инновацийг хослуулахыг зорьдог. Тиймээс судалгаа, хөгжүүлэлт дээр их хугацаа зарцуулдаг. Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүний технологийн судалгаанд сүүлийн хоёр жилийг зарцуулсан. 2017 оноос эхлээд БНСУ-ын Дэгү хотын их сургуулийн гоо сайхны R&D төвтэй хамтран хүүхдийн биеийн шингэн саван, биеийн лосьоныг бүтээх судалгааг хийж эхэлсэн юм.

Монос Косметик компанийн маань хүүхдийн биеийн шингэн саван, биеийн лосьоны технологи хөгжүүлэлтийг химийн гаралтай түүхий эд ашигладаггүй, өөрчлөгч будагч бодисгүй, маш найдвартай хүүхдийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд зохион бүтээн гаргасан. Мэдээж хэрэг бүтээгдэхүүний хэрэглээ буюу үнэхээр хүүхдийн арьсыг чийгшүүлж байна уу? түрхсэний дараах үр дүн үйлчилгээнүүдийг өгч байна уу? гэдгийг батлахын тулд маш олон удаа тест туршилт хийх шаардлагатай байдаг. Бүх тестүүдийг Солонгос улсад хийгээд арьс арчилгааны каталогичидтой зөвлөлдөн гаргаж ирсэн. Мөн дерматалогийн туршилтыг Монголдоо хийсэн бөгөөд энэ маань 98%-тай маш сайн үр дүнтэй гарсан. Хүүхдийн лосьон гэхэд усан суурьтай, water in oil технологиор хийгдсэн.

Монголд байхгүй хамгийн шинэ, хамгийн өндөр түвшний технологи шингэсэн бүтээгдэхүүн болсон гэж бид бардам хэлж чадна. Мөн хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн учраас илүү витаминлаг, витамины агууламж өндөртэй байлгахын тулд маш нарийн витамины пегментийг оруулж өгсөн. Мэдээж хүүхдийн бүтээгдэхүүн анхилуун гоё үнэртэй байх ёстой. Тиймээс бүтээгдэхүүндээ химийн гаралтай үнэр сонгоогүй, манго жимсний өөрийнх нь эфирийн тосыг хийсэн.

-Шинэ бүтээгдэхүүний судалгааны явцад ямар ажлууд хийгддэг вэ?

-Бид Европын холбооны ISO16128-1 стандартыг шинэ бүтээгдэхүүн дээрээ мөрдөж ажилласан. Дэлхийд гоо сайхны үйлдвэрлэлд Европын холбооны стандартын шаардлага дээгүүр ордог.

Түүнийг бид мөрдөж бүтээгдэхүүнээ илүү байгалийн гаралтай, органик байлгахыг зорин ажиллаж байгаа. Нөгөө талаар Европын холбооны аль нэг улсруу бүтээгдэхүүнээ таниулахад саадгүй экспортлогдоно гэсэн үг юм. Бид яагаад БНСУ-д бүтээгдэхүүнээ гаргасан вэ? гэхээр манай улсад өндөр технологийн бүтээгдэхүүнийг турших нарийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж багаж ховор байдаг. Тиймээс Солонгост бүтээгдэхүүнээ зохион бүтээн дахин дахин турших зэргээр маш урт хугацаа зарцуулагдсан.

Манай клиник туршилтын нэг онцлог гэвэл том брэндүүд ихэнхдээ амьтан дээр туршилтаа хийдэг. Харин бид амьтан дээр туршилт хийхгүй байхыг зорин ажиллаж байна. Байгалийн гаралтай, аюулгүй орцуудыг оруулсан бүтээгдэхүүн учраас ямар нэгэн муу үр дагавар өгдөггүй. Тийм үр дагавар гарахгүй болтол нь бид судалгаа, технологи, үйлдвэрлэлдээ анхаарсан.

 
 

-Хүүхдийн шинэ бүтээгдэхүүний найрлагад календула цэцэг орсон байсан. Календула цэцэг өөрөө ямар ач холбогдолтой вэ?

-Календула цэцэг бол арьсыг чийгшүүлж, эмзэг мэдрэмтгий байдлыг тайвшруулах үйлчилгээтэй хүүхдийн арьс арчилгааны №1 орцоор нэрлэгдсэн байдаг.

Мөн арьсыг зөөлөн булбарай болгон чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Жишээ нь, манай хүүхдийн биеийн шингэн саван зэгэл бордуу өнгөтэй байгаа. Энэ нь яг календула цэцгийн өөрийнх нь өнгө юм.

Үнэхээр энэ хоёр бүтээгдэхүүн маань орц, найрлага, технологийн хувьд гадны брэндүүдтэй өрсөлдөхүйц хэмжээний чанартай бүтээгдсэн.

-Хүмүүсийн сайн мэдэх хонины сүүлтэй тосны технологи Монголдоо анхдагч болж байсан. Сүүлд сав баглаа боодол нэлээд шинэчлэгдсэн байсан?

-Хонины сүүлтэй тосны бусад бүтээгдэхүүнээс ялгаатай шинж нь хонины сүүлийг устай эмүлсжүүлээд кремлэг хэлбэрийн тос гаргаж авсан. Манай улсад хонины сүүлтэй бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэдэг шүү дээ.

Тэдгээрээс ялгарах онцлог гэвэл манайх илүү технологи шингээж устай хонины сүүлийг нийцүүлж нарийн түвшинд үйлдвэрлэгддэг. Өөрөөр хэлбэл арьсанд хонины сүүлний үнэт чанарыг илүү хурдан усаар зөөвөрлөж шингээнэ гэсэн үг юм. Ер нь гоо сайхан, бие арчилгааны бүтээгдэхүүн онолын хувьд технологи нь хүний бие организмын үйл ажиллагаатай уялдах ёстой. Зарим хүмүүс тосыг хайлуулаад нэг төлөвт оруулаад биендээ түрхдэг. Тэр бол өнгөн хэсэгт нөлөөлөхөөс арьсны гүнд орж эсийн түвшинд нөлөөлж чаддаггүй.

Дэлхийн гадаргууны 70 хувь нь уснаас бүрддэгтэй адил хүний биеийн 70 хувь уснаас бүрддэг. Яг түүн шиг арьс арчилгааны бүтээгдэхүүний 65-70 хувь нь уснаас бүрдсэн байдаг. Тэгж байж усаар зөөвөрлөгддөг амьд түүхий эд биед шингэдэг. Хонины сүүл ханаагүй тосны хүчил, амин уураг, витамин А, Д, С, К-аар баялаг. Эдгээрийг усаар зөөвөрлөж байж хүний арьсанд нэвчүүлдэг. Энэ талаараа манай бүтээгдэхүүн бусад бүтээгдэхүүнээс илүү онцлогтой. Хонины сүүлтэй тос бол импортыг орлоод зогсохгүй уламжлалт орц найрлагатай учраас гадагшаа экспортлох бүрэн боломжтой бүтээгдэхүүн.

-Биомон Кидс брэндийн хүүхдийн бусад бүтээгдэхүүний онцлогийг та хэлж өгөөч. Жишээ нь, ногоон цайны хандтай цацлага гэж байгаа?

-Хүүхдийн багц бүтээгдэхүүнд тэжээлийн тос, биеийн цацлага, биеийн лосьон, шингэн саван болон савангийн хосолмол нэг үйлчилгээтэй бүтээгдэхүүн, хонины сүүлтэй бүтээгдэхүүн зэрэг багтсан. Тэжээлийн тос нь тосон суурьтай, хариу урвал өгөх нэмэлт химийн орц маш багатай. Хүүхдийн цацлагын хувьд ногоон цайны хандыг оруулж өгсөн.

Эрт дээр үеэс Монгол ээж нар өөрдсөө ногоон цайгаа уур нүдүүрт нүдэж хүүхдийнхээ биеийн нурсан хэсэгт түрхдэг байсан. Яг энэ уламжлалт аргыг орчин үеийн технологитой хослуулан хүүхдийн цацлагыг нэвтрүүлж гаргасан. Гадны брэндүүд бол дандаа хуурай нунтагуудыг хэрэглэдэг. Технологийн арга аргачлал нь олон улсын хэмжээнд зөв боловч энэ нь эргээд хариу урвал өгөх талтай. Тиймээс бид цацлагатаа ногоон цайг сонгоод дээр нь цайрын оксид буюу байгальд байдаг эрдэсийг оруулж өгснөөрөө давуу талтай.

-Та одоо ямар бүтээгдэхүүний судалгаан дээр төвлөрөн ажиллаж байна вэ?

-Манай Монос косметик компани цаашид make up-ын бүтээгдэхүүн гаргахыг зорьж байгаа. Нунтаг энгэсэг, уруулын будаг үйлдвэрлэхээр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Би БНСУ-д хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн зохион бүтээхдээ нунтаг энгэсэгийн технологийг шинээр гаргаж авчихаад ирсэн.

Удахгүй энэ оны 12 дугаар сардаа багтаад худалдаанд гаргахаар бид ажиллаж байгаа. Биомон нунтаг энгэсэг маань Дэлхийн томоохон брэндүүдийн пудрийн чанартай өрсөлдөхүйц хэмжээнд гарсан. Онцлог нь нунтаг энгэсэг түрхэхэд түрхээгүй юм шиг өөрийнхөөрөө харагдана. Түүгээр зогсохгүй арьсны хотгор гүдгэрийг тэгшилж, өөгүй харагдуулах зэрэг олон давуу талтай.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Танай хамт олонд улам их ажлын амжилт хүсье

 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.