“Хамаг Монгол” дэлхийн Монгол боллоо
МУГЖ С.Жавхлан энэ оны турш “Хамаг Монгол” төслийг санаачлан, амжилттай хэрэгжүүлсэн.
Тэгвэл тэрбээр ирэх жил “Хамаг Монгол” төсөл дээр хамтран ажилласан уран бүтээлчилчидтэйгээ “Дэлхийн Монгол” төсөл хэрэгжүүлэх болсон аж.
Эхний төсөлд соёлын биет бус өвүүдийг хамгалаах талаар голчлон ажилласан бол энэ удаад дэлхий дахинаа тархсан монголын соёлын биет өвүүдийг олж илрүүлэх, одоо байгааг нь хамгаалах ажлыг эхлүүлсэн гэнэ. Түүнчлэн дээр үеийн хаад, ноёд, язгууртан болон жирийн ард түмний эдэлж хэрэглэж байсан соёлын эд өлгийн үнэт өвүүдийг “Дэлхийн Монгол” төслийнхөн цуглуулан Монголд авчран нэгтгэж үзмэр болгох аж. АНУ-д гэхэд дөрвөн иргэнд Монголын 200 гаруй эд өлгийн зүйл хадгалагдаж байгаа гэнэ.
Мөн төслийн багийнхан хөрш орнуудад байгаа биет өвүүдийг буцаан эх орондоо авч ирж музей байгуулах бодолтой байгаагаа ч хэлж байлаа. Ингэхийн тулд нэн тэргүүнд эх орныхоо бүх музейгээр орж судалгаа хийх аж. Харин үүний дараа төслийн багийнхан энэ талаараа баримтат кино хийх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
