• 6 сарын 9, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Шинэ банк байгуулах асуудлыг хэлэлцсэн. Монголбанкнаас шийдвэр гараагүй байна"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас ил тод байдлын хүрээнд зохион байгуулдаг сар тутмын хэвлэлийн хурлыг өнөөдөр хийсэн билээ. 

Энэ үеэр Монголбанкны удирдлагуудын зүгээс цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өгснийг хүргэе. 

- Эдийн засаг тогтвортой байгаа энэ үед төгрөгийн ханш суларсаар байгаа шалтгаан юу вэ?

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал Б.Энхжин: - Монголбанкны зарласан төлбөрийн ам доллартай харьцах ханш оны эхнээс ханш 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой явсан ханш аравдугаар сар гарснаар нэлээд чангарах үзэгдэл ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, Саарал жагсаалттай холбоотой яриа төгрөгийн ханшид нөлөөлсөн хэрэг.

Төгрөгийн ханш он гарснаас хойш 2.5 хувь сулраад байгаа нь харьцангуй тогтвортой хэмээн хэлж болохуйц үзүүлэлт юм. Эдийн засгийн нөхцөл байдал  сайн ч ханшаар эдийн засгийн тохируулга хийхээс өөр аргагүй байгаа. Яагаад гэвэл манай инфляцын түвшин найман хувь байхад худалдааны гол түнш орнуудын инфляц манай улсаас доогуур байдаг. Тэгэхээр нэрлэсэн дүнгээрээ валютын ханшид өөрчлөлт орох шаардлага байгаа.

Төв банкны зүгээс ойрын хугацаанд төгрөгийн ханш тогтвортой байна гэж харж байна.

Учир нь ирэх онд "Тавантолгой" компанийн IPO хийгдэх яриа хэлцэл ахицтай явж буй тул манай улсын хувьд таатай нөхцөл байдлыг бий болгоно. Мөн УИХ-аас баталсан "Оюу толгой" төсөлтэй холбоотой тогтоол нь уг төслийн тодорхойгүй байдлыг арилгахад томоохон түлхэц болсон гэж харж байна.

- Төв банкны үнэт цаасны хэмжээ 4 их наяд төгрөгт хүрсэн. Үнэт цаасны талаар төв банк ямар байр суурьтай ажиллаж байна вэ? 

Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 4.2 их наяд төгрөг байна. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт үүсэх эрсдлээс сэргийлж буй арга хэмжээ юм.

Своп хэлцэл хийхээр явсан багийг урд хөрш хүлээж авсангүй гэх албан бус мэдээ явсан. Хэлцлийг сунгах ажил ямар үе шаттай явж байгаа бол? 

- Своп хэлцэлтэй холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарсан. Хүлээж аваагүй гэдэг нь огт үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сард БНХАУ-ын Ардын банкны ерөнхийлөгчтэй уулзаад, Своп хэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлтээ тавиад ерөнхийдөө шийдвэрлэсэн.

Үүнтэй холбоотойгоор Монголбанкны зүгээс хийгдэх ажлууд эхэлсэн. 

- Алт худалдан авах ажиллагаатай холбоотой ямар хяналт шалгалтыг Монголбанкнаас хийж байгаа вэ?

- Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ өнөөдрийн байдлаар 14 тонн байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 23 орчим хувиас буурсан статистик үзүүлэлт юм. Үүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн зэрэг тодорхой зүйлүүд нөлөөлж буй. Нөгөө талаас алтны шороон ордны нөөц буурч байгаа нь алт олборлогч ААН-үүдийн хувьд хүндрэл болоод байгаа юм. Бид Монголбанканд буй алттай холбоотой мэдээллээ хууль сахиулах байгууллагуудтай хуваалцдаг.

- Монголбанкны ерөнхийлөгч солигдсон нь банкны бодлогод нөлөө үзүүлэх үү?

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: - Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт шинээр томилогдсонтой холбогдуулан захирлуудын зөвлөлийн гишүүд болон салбарын удирдлагуудтай уулзаж өөрийн баримтлах бодлого чиглэлийг уламжилсан. Үүний хүрээнд хэлэхэд,

Сүүлийн гурван жилд Монголбанкны баримталж ирсэн бодлогууд цаашид хэвээр үргэлжилнэ. Түүнчлэн эдийн засгийг батжуулах, төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах үндсэн чиг үүрэгтэй холбоотой бодлогуудыг сайжруулан хэрэгжүүлнэ.

Монголбанкны ерөнхийлөгчийн харж буйгаар үндсэн чиг үүргийн хажуугаар дараах ажлуудад онцгой анхаарах бодлоготой байгаа.  

  1. 2020 оны тавдугаар сард ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дуусахад Монголбанкны зүгээс бүх талаар хичээн ажиллана.
  2. 2020 ондоо багтаж Саарал жагсаалтаас гарах ёстой. Иймд төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж, олон улсын байгууллагуудтай хамтрах замаар онцгой анхаарна.
  3. Своп хэлцлийг сунгах ажилд анхаарал хандуулна.

- Он гараад "М" нэртэй шинэ банк байгуулагдах уу?

- Албан ёсоор ийм зөвшөөрөл Монголбанкнаас өгөөгүй байгаа. Мэдээж аливаа ААН, иргэн банк байгуулах болзол, шаардлага хангасан гэж үзвэл Монголбанканд зөвшөөрөл хүсэх өргөдлөө өгөх эрхтэй. Үүний дагуу хяналт шалгалтын зөвлөл болон захирлуудын зөвлөл журмаараа хэлэлцэх ёстой. Хэлэлцэхдээ зөвхөн зөвлөх эрхтэй хэлэлцдэг бөгөөд эцсийн шийдвэрийг хуулиар Монголбанкны ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийддэг.

MCS группээс миний ойлгож байгаагаар жил хагасын өмнөөс энэ асуудлыг ярьсан. Уг асуудлыг зөвлөлөөр зохих түвшинд нь хэлэлцсэн. Албан ёсоор Монголбанкнаас шийдвэр гараагүй байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ТЭНЭГЛЭЛ
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [202.126.89.229] 2019/11/30
Своп хэлцлийг байнга сунгаад явах нь ердөө л өөрсдийгөө хуураад байгаа хэрэг шүү, юанаиар төлөх өр улам өсөөд байхаар хятадын нөлөөнд улам их ороод байна??!!!
1 | 0 Хариулах
Зочин [31.10.150.138] 2019/11/29
Хуучнаа устгаж мөнгийг нь хувьдаа хулгайлчаад арга хэмжээ авахгүй Монголчуудыг доромжилж байхад юун шинэ банк.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.69.189] 2019/11/29
1940 БАСАН ХАНШИЙГ 2720 БОЛГОЖ 760 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДҮҮЛЖ ТӨГРӨГИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛСЭН НЬ ТОГТВОРТОЙ БАЙГАА ХЭРЭГ ҮҮ. ЭНЭ МАЛ БАС НЭГ МАЛ БАЙНА. бИЗНЕСИЙН БИД ҮНЭНХЭЭР ХАНШИЙН ХАЙЧИНД ДАРЛУУЛЖ БАЙНА
1 | 0 Хариулах
Zochin [202.9.42.148] 2019/11/29
Togrognii xanshaa changaruulj neg tegiigni xasaach maluuda ymarch zoxitsuulalt xiixgvi dollariin xanshiig zoxiomloor osgoj offshorchid luiwarchdad vilchleed ard irgedee xayj bgag bid xarj bn altaa gadagsh gargaj tenegtxee bolioch mongolbanknii banxaruuda
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.112] 2019/11/28
Ene neg MAH-n bogs dolooson xeden golognuud bgaa yum daa
2 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2019/11/28
Тэнэг мэт Монгол банк гэж нийлүүлж бичнэ !
0 | 1 Хариулах
Зочин [202.170.71.157] 2019/11/29
нийлүүлж бичсэн чинь хаана байна хаха
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2019/11/28
Хуулинд чинь ямар нэг хариу өгөх 30 хоног гээд та нарыг эрхлүүлээд өгчихсөн биш үү? Гадны төрийн албад 3 хоногийн дотор хариулсан байдаг он сарыг нь харахаар.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.11] 2019/11/28
18 сарын дараа ч шийдвэр гаргаагүй байна гэж юу гэсэн үг? Болно бол болно. Болохгүй бол яагаад болохгүй хуулийн заалтаа бичээд учир шалтгаанаа тайлбарлаад хариу явуулахад жил хагас шаардагдах уу? Судаллаа судаллаа цаг хэрэгтэй гэхэд !?
1 | 1 Хариулах
Gan [66.181.185.159] 2019/11/28
Mongol bankand yum oilgodog chadvar lag humuus baga baih yum dandaa AR uvriin haalgaar Orson humuus ta nariig Mongol tugrugiig hamgaal changaruul changaruulah bodlogo yavuul gesen bolohoos sulruul gej taviagui baimaar urgrug staas bolchihood bna
9 | 1 Хариулах
Зочин [202.179.31.11] 2019/11/28
Яг үнэн!
0 | 0 Хариулах
Зочин [202.55.180.34] 2019/11/28
Өгнө гээд нохойтсон магадлал өндөр байна
3 | 0 Хариулах
Зочин [103.212.118.127] 2019/11/28
бодоггүй юмуу эргүү гуйлгачин үхрээ
0 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2019/11/28
Энхжин чиний өөр дээрээ овоолсон 4 их наяд төгрөг төгрөгийн ханшийг сулруулж байгааг мэдэхгүй байгаа юм уу? Тэгвэл чи хөлдүүс юм. М банкны лиценз өгөөгүй гэдэг чинь Баяртсайхан өгнө гэж хуураад баахан мөнгө үрүүлчихээд эцэст нь өгөлгүй ажлаасаа халагдсан гэсэн үг үү? Сайхан бантан байна даа.
7 | 3 Хариулах
Зочин [174.197.17.209] 2019/11/29
Tgj
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.37] 2019/12/1
Албаны машинаа уначихаад архи ууддаг заваан захирал юмууддаа арга хэмжээ аваач ээ.
0 | 0 Хариулах