Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл албан ёсоор хэрэгжиж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Уншигч та орон нутгийн эсвэл хотын захын аль нэг сургуулиар халтихан боловч ороод гарч үзсэн байх... Бидний хэлдэгчлэн паалантай жорлон, паркетан шал тэнд байхгүй. Тэд ундны усаа худаг, булаг шандаас зөөвөрлөж, зориулалтын ариун цэврийн өрөөнд биш модон жорлонд бие засдаг дүр зураг хэвээрээ л байна.

Тэгвэл өнөөдөр болсон үйл явдлаас та нүд нь гэрэлтсэн бяцхан багачуудын жаргал бялхсан хөөрхөн царайг олж харна.

Мобиком Корпораци ХХК-иас Нийгмийн хариуцлагын ээлжит нэгэн төслөө хэрэгжүүлж, өнөөдөр тэд төслийнхөө албан ёсны нээлтийн арга хэмжээг төсөлд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн 121 дүгээр дунд сургууль дээр зохион байгууллаа. Энэ бол “Хайр түгээе” нэртэй тусгай цэнэглэгч картаар дамжуулан Мобикомын 1,5 сая хэрэглэгчдийнхээ оролцоотойгоор, хэрэглэгчидтэйгээ хамтран хэрэгжүүлсэн “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөл.

“...Бид бүтээн байгуулалт, сүлжээний хамрах хүрээгээ өргөтгөх, шилэн кабель суурилуулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэх, дэд бүтцээ сайжруулах гээд компанийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээнд л гэхэд жилд дунджаар 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулдаг. Үүний зэрэгцээгээр компанийнхаа Нийгмийн хариуцлагын төсөл хөтөлбөрүүддээ энэ дайны хөрөнгийг зарцуулдаг гэдгийг бахархалтайгаар дуулгая. Учир нь Мобиком Корпорацийн Нийгмийн хариуцлага бол бидний хүргэдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй, бизнесийн үйл ажиллагаатай эн тэнцэхүйц чухал зүйл...” хэмээн Мобиком Корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

“Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн нийт 80 орчим сургуульд чанар стандартын шаардлага хангасан ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах бөгөөд үүний үр дүнд 100’000 гаруй хүүхэд багачууд ундны цэвэр усаар хангагдах боломжтой болно.

Санаачилсан төслөө үр дүнтэй, хүртээмжтэй, өргөн цар хүрээг хамруулан хэрэгжүүлэхийн тулд Мобиком Корпораци ХХК нь Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамтай хамтран ажилласан бөгөөд талууд тус тусын үүрэг оролцоог ухамсарлан зохих шаардлагыг тавин ажилласан байна. Тухайлбал, БСШУСЯ нь сургуулиудад суурилуулж буй ус цэвэршүүлэгч төхөөрөмжид чанар стандартын шаардлагыг тавихаас гадна, ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах шаардлагатай сургуулиудыг түүвэрлэн хамтран ажилласан байна.

Яагаад заавал УС гэж?

Ус бол хүний анхдагч, амин чухал хэрэгцээ. Дэлхий даяар усны хомсдол ямар байгааг өдөр тутмын мэдээ нийтлэлээс харж, уншиж болно. Гэтэл үр хүүхэд тань өглөө сургуульдаа явснаас хойш орой тарж ирэн иртлээ дусал ус ч уух боломжгүй, эс бөгөөс уусан ус нь эрүүл ахуйн шаардлага хангахааргүй бүр эсхүл аливаа өвчлөлийн үндсийг тээсэн бохир ус байдаг.

Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хийсэн судалгаанаас харахад ЕБС-д сурч боловсорч байгаа 600’000 гаруй хүүхдийн 46 хувь ундны цэвэр усаар хангагдаагүй нөхцөлд сурч байна. Харин одоо энэ харамсалтай тоон мэдээ “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийн ачаар буурах нь лавтай.

Ямар ч хүн өөрийн анхдагч хэрэгцээгээ хангаж байж түүний дараах хэрэгцээгээ хангаж чадна. Томчууд бид ажил дээрээ босож суух бүрдээ ус шүүгч, ус буцалгагчаас хүссэн үедээ усаа аваад уучихна. Харин таны өөрөөсөө ч илүү аминчилдаг хүү, охин тань таны хараа хяналтаас хол байх үедээ УСАА ууж байгаа болов уу? Хэний ч бай хүүхэд бол бидний, монголын, дэлхийн ирээдүйг авч явах энэ дэлхийн эзэд. Цаашид гагцхүү Мобиком Корпораци төдийгүй бусад байгууллага хамт олон санал санаачилга гарган ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа эрүүл өсөж хөгжихөд хувь нэмрээ оруулж, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийг уриалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.