Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн өмчийн их, дээд сургуулиудын үзэсгэлэнгийн үеэр Боловсролын зээлийн сан, БҮТ үйл ажиллагаагаа танилцуулна

Т.Саран, iKon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МУИС-аас санаачлан төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамтран “Боловсролын манлайлал-2019” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнд сургуулиуд бакалавр, магистр, докторын түвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, материаллаг бааз, элсэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс гадна оролцогч байгууллагууд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголттой холбоотой сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.

Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан, Боловсролын үнэлгээний төв тус үйл ажиллагаанд оролцож үйлчилгээгээ танилцуулна.

 

Боловсролын үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн төв номын санд болох аж.

Оролцогч байгууллагууд:

  • БМИҮЗ– Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл
  • БЗС- Боловсролын Зээлийн Сан
  • БҮТ-Боловсролын Үнэлгээний Төв
  • МУИС-Монгол Улсын Их Сургууль
  • МУШУТИС-Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль
  • МУБИС-Монгол Улсын Боловсролын Их Сургууль
  • АШУҮИС-Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль
  • ХААИС-Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • СУИС-Соёл, Урлагийн Их Сургууль
  • ҮБХИС-Үндэсний Батлан Хамгаалах Их Сургууль
  • ДХИС-Дотоод Хэргийн Их Сургууль
  • ХҮИС-Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль
  • УБИС-Улаанбаатарын Их Сургууль
  • МГАМТИС /GMIT/-Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль
  • Удирдлагын Академи
  • ТЗДС-Төмөр Замын Дээд Сургууль
  • ХБК-Хөгжим Бүжгийн Консерватори
  • “БОЛОВСРОЛЫН МАНЛАЙЛАЛ-2019” төрийн өмчит их, дээд сургуулийн

Боловсролын үзэсгэлэнгийн хөтөлбөр:

Цаг, минут Үйл ажиллагаа Оролцогч

2019 оны 11 дүгээр сарын 08

1 10:00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхлэх

БМИҮЗ

 

БЗС

БҮТ

МУИС

МУШУТИС

МУБИС

АШУҮИС

ХААИС

СУИС

ҮБХИС

ДХИС

ХҮИС

УБИС

МГАМТИС/GMIT/

Удирдлагын академи

ТЗДС

ХБК

2 11:00 Оролцогч байгууллага, сургуулиудын лекц
3 11:00 Оролцогч байгууллага, сургуулиудын видео танилцуулга
4 14:00 Нээлт
5 14:30 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа
6 15:00 Оролцогч байгууллага, сургуулиудын лекц
7 15:00 Оролцогч байгууллага, сургуулиудын видео танилцуулга
8 18:00 Дуусах
2019 оны 11 дүгээр сарын 08
1 10:00 Үзэсгэлэнгийн үйл ажиллагаа эхлэх
2 11:00 Мэргэжил сонголтын зөвлөгөө
3 11:00 Оролцогч байгууллага, сургуулиудын видео танилцуулга
4 11:00 Оролцогч байгууллага, сургуулиудын лекц
5 14:00 Оролцогч байгууллага, сургуулиудын видео танилцуулга
6 14:00 Оролцогч байгууллага, сургуулиудын лекц
7 18:00 Хаалт

 

 

Эх сурвалж: МУИС