2019/11/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,702.99₮
B30
УЛААНБААТАР
-16°
|
-27°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-22°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-18°
14:00
S32
-16°
15:00
S32
-17°
16:00
S32
-18°
17:00
S32
-19°
18:00
S31
-21°
19:00
S31
-22°
20:00
S31
-23°
21:00
S31
-23°
22:00
S31
-23°
23:00
S31
-23°
00:00
S31
-23°
01:00
S31
-23°

Францад болох “Cirque Phénix” тоглолтод Монголын уран бүтээлчид оролцоно

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
 

Дэлхийн орчин үеийн амьтангүй цирк болох “Cirque Phénix” тоглолтод Монголын циркийн шилдэг үзүүлбэрүүд болон Үндэсний урлагийн их театрийн бүжигчид, дуучин, хөгжимчид гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцох гэж байна. 

Монголын бие даасан хөтөлбөр анх удаа 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 2020 оны 2 дугаар сарын 11-нийг хүртэл эхний гараагаа Францын нийслэл Парис хотоос эхлүүлэх ажээ.

Энэхүү орчин үеийн цирк, театр, бүжиг, хөгжим хосолсон цоо шинэ тоглолтын зарим үзүүлбэрүүд нь Монгол Улсаа, түүх болон урлаг соёлоо тэр дундаа нүүдэлчин ард түмний амьдралыг харуулна. Тухайлбал 5 ханатай гэрийг 4 минутад өмнө хийж байгаагүй найруулга ая cherography дээр барих, таван хошуу малыг дуурайлгасан чихмэлийг хүн өмсөж явах, жонглёрын хэрэгсэл нь саалийн хувин, араг, савар зэрэг байна.

 

Дэлхийн хамгийн том цирк "CIRQUE PHÉNIX" -н 20 жилийн ойгоор Монголын соёл урлагийн бүтэн хөтөлбөр тоглогдох юм байна.

Франц улсад дэлхийн шилдэг ОУ-н орчин үеийн циркийн урлагийн төв их дээд сургуулийг анх төгссөн орчин үеийн урлагийн найруулагч, жүжигчин МУСТА Б.Оргилболд энэхүү тоглолтын Монгол талын ерөнхий найруулагч тоглолтын даргаар ажиллаж байгаа гэнэ.

Оролцогч байгууллагууд:

  • CirquePhenix
  • Angels Mongolian Modern Circus Theatre
  • Circus Mongolia Khadgaa
  • Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр
  • Монгол Улсын Хүүхэлдэйн Театр
  • Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам
  • Соёл, Урлагийн Газар / Culture and Arts Authority
  • Нийслэлийн Соёл Урлагийн Газар
  • Ministry of Foreign Affairs - Mongolia
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Ambassade de France en Mongolie
  • Alliance Française de Mongolie
x