Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэлээ сайжруулахад туслах 7 кино болон зөвлөгөө

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 5
Сурталчилгаа

Кино үзэнгээ Англи хэлээ сайжруулна гэдэг хөгжилтэй бас үр дүнтэй арга. Ялангуяа сонсох, ярих ур чадварыг мэдэгдэхүйц сайжруулдаг нь тогтоогдсон билээ.

Хэрвээ та  дүрэм цээжилж, хэцүү ном уншхаас залхсан бол түр ч гэсэн завсарлага аваад холливудын классик кинонуудыг үзэн англи хэлнийхээ чадварыг дээшлүүлээрэй. 

 

Тиймээс эхлээд дараах зөвлөгөөнүүдийг дага:

Мэддэг киногоо сонго: Хэрвээ та анхлан суралцагч бол аль хэдийн мэддэг киногаа сонгоорой. Аль хэдийн юу болохыг нь мэдэж байгаа болохоор киноны үйл явдал биш дуудлага, яриа гэх мэт зүйлд нь анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. 

Багаас эхэл: Kиног эхнээс нь дуустал англиар үзээд ойлгох эсэхдээ эргэлзэж байвал битгий үзээрэй. Дөнгөж эхэлж байгаа бол жижиг, хөнгөн кинонаас эхэл. Үйл явдалд хэтэрхий баригдсан кино байвал үг, хэллэгт анхаарахад бэрх байх болно

Амралт ав: Aнглиар кино үзээд ядарч байна уу? Тэгвэл 30 минутаар тасалж үзээрэй. Нэг хэсгийг үзсэнийхээ дараа босож дасгал хийж, эсвэл жоохон хүйтэн ундаа ууж болно шүү дээ. 

Сонсоод давт: Өөрийн зурагт, эсвэл компьютер дээр кино үзэж байгаа тохиолдолд ойлгоогүй хэсгээ ойлгох хүртлээ давтан үзэх боломжтой. Ялангуяа ганцаараа үзэж буй тохиолдолд хэнээс ч ичиж зовохгүйгээр үг хэллэгээ сайжруулах боломж танд олдоно. Тиймээс зүгээр л давтаад бай

Шимтэн үзэх киногоо л сонго: Хэтэрхий их драмад дургүй юу? Тэгвэл битгий үз. Хүн хүсэл сонирхолд нийцэх мянга мянган кино байгаа. Ямар нэгэн зүйл сурч, дараагийн ангийг нь тэсэн ядаж хүлээм киног сонго. 

Кино тэмдэглэл хөтөл: Kиноны дундуур үнэхээр гайхалтай үгс сонссон уу? Тэр үгээ өөрөө амьдрал дээр хэрэглэхийг хүсэж байна уу? Тийм бол тэмдэглэж ав. Сонирхолтой өгүүлбэр, шинэ үгсийг бүгдийг нь доошоо цувуулан бич. 

Ингээд англи хэл сурахад тань туслах сонирхолтой кинонуудыг санал болгоё

“The Social Network” :

 

Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукербергийн амьдралын талаар өгүүлэх уг кино нь хөнгөн яриа, үг хэллэг ашигладгаараа онцлог. Мөн компьютер, технологийн олон төрлийн үг гарах бөгөөд бид бүгдийн ашигладаг` Facebook-ийн талаар үзэх нь танд ойлгомжтой мөн сонирхолтой байх болно. 

Сонирхолтой ишлэл - "Би Фейсбүүкийг зохиосон!"

"The Hunger Games" : 

 

Хийцлэлийн хувьд супер уг кинонд сонсож амжаагүй зүйлсийг тань үйл явдал нь нөхөх болно. Киноны өрнөл, үйл явдал маш хурдан  ч гэсэн ижил жанрын бусад кинотой харьцуулахад ойлгоход хялбар үг хэллэг ашигладаг билээ. 

Сонирхолтой ишлэл - "Амьд үлд гэж зөвлөе!"

“Toy Story” 

 

"Тоглоомын түүх" бол илүү залуу үзэгчдэд зориулсан урлагийн бүтээл. Тиймдээ ч уг кинонд ашиглагдаг яриа, үг тийм ч төвөгтэй биш. Хэдийгээр уг кино хүүхдүүдэд зориулсан мэт боловч том хүмүүст ч гэсэн таалагдам сонирхолтой дүр, зохиол, хийцлэлтэй. 

Сонирхолтой ишлэл - "Вүүди Базз-д хэлэх нь: Энэ газар биднийг хоёуланг минь багтаам том биш!"

"Cast Away" 

 

Федэксийн ажилтан эзгүй арал дээр яг л Робинзон Крузо шиг ганцаар амьдрах сонирхолтой түүхийг уг кино өгүүлдэг. Арал дээр ганцаар гэж хэлсэнчлэн уг кинонд гарах яриа ч гэсэн нэг л хүн ярих монолог зарчмаар өрнөдөг билээ. Тус кинонд дүрүүдийн хоорондох төвөгтэй зөрчил, маргаан гэж байхгүй. Ихэнх яриаг Том Хенкс өөрийн удаан, тогтуун хоолойгоор "авч явах" нь ойлгоход тун амар.

Сонирхолтой ишлэл: "Чак(Том Хенкс) Вилсонд(Бөмбөг) хэлэх нь: Зүгээр дээ Вилсон. Би сэлүүрдэх болохоор чи зүгээр л сайн бариарай"

Та дээр болон доор дурдсан бүх киног 1 төгрөгөөр үзэх боломжтой гэвэл итгэх үү? Тус кинонууд бүгд LookTV-ийн намрын урамшууллын хүрээнд 1 төгрөг болсныг дуулгахад таатай байна. Та LookTV-ийн Кино багц - Холливуд багц хэсгээс кинонуудаа 1 төгрөгөөр 1 сарын турш үзээрэй. Тус урамшуулал нь 10 сарын 28-с 11 сарын 28-г хүртэл үргэлжилнэ.

 

*Урамшууллын хугацаа дууссаны дараа багцаа цуцлаагүй тохиолдолд үндсэн үнээр бодогдож автоматаар сунгагдах болно.

"500 Days of Summer"

 

Энэ бол байдаг л нэг хайрын түүх биш. Залуу архитектор Том Хансен нэгэн өдөр Саммер нэртэй бүсгүйтэй танилцаж, анхны харцаар сэтгэл алдарна. Тэд хэчнээн цаг хугацааг хамт өнгөрөөсөн ч Саммер түүнийг өөр шиг нь хайрлахгүй. Энэ киноны англи хэл тун энгийн бөгөөд нэг дүрийн өнцгөөс өгүүлэмж маягаар явдаг. 

Сонирхолтой ишлэл: "Том: Тэр хорон муу санаатай, сэтгэл хөдлөлгүй хүн… эсвэл зүгээр л робот байх"

"Twilight"

 

Тус киног мэдэхгүй хүн ховор. Twilight-ийг залуус хүмүүст тэр дундаа өсвөр насныханд зориулан хийсэн тул өдөр тутмын англи хэлийг ашигладаг. Уг киног ижил нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээсэн гэдгийг мэдэхгүй хүн ховор. Хэрвээ та өөрийн хэл дээр эх зохиолыг нь уншсан бол киноны үйл явдлыг бүр ч сайн ойлгох болно.

Сонирхолтой ишлэл: Эдвард: "Одоо чи миний амьдрал болсон"

"Forrest Gump"

 

Кино урлагийн хамгийн сонирхолтой бүтээлүүдийн нэгээр зогсохгүй хамгийн "хачин жигтэй" бүхэн энэ кинонд гардаг. Гол дүрийн баатар минь сэтгэцийн асуудлаасаа болоод удаан ярьдаг нь түүний яриаг даган сонсоход амар болгодог. Үүгээр зогсохгүй 70 хоноос хойших америк улсын түүхийн бүхий л томоохон үйл явдал гарах нь танд түүхийн хичээлийг ч багагүй "заах" болно. Хэрвээ чи хэн нэгэнтэй киноны талаар, англиар ярих гэж байгаа бол энэ киног сонгоорой. Учир нь Форрест Гамп-ийг үзээгүй хүн байдаг гэж үү?

Сонирхолтой ишлэл: "Форрест Гамп: Ээж минь үргэлж "Амьдрал яг л хайрцаг шоколад шиг. Задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ" гэж хэлдэг байсан.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.