• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Ердийн сургалт явуулах зөвшөөрөлтэй мөртлөө олон улсын хөтөлбөртэй гэж өндөр төлбөртэй сургалт явуулж байна"

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгт хийсэн шалтгалтын дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шалгалтын дүнгийн талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд “ЕБС-ийн 1-5 дугаар ангийн багш нараас эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг буюу сүрьеэгийн шинжилгээнд 20 гаруй хувь нь хамрагдаагүй байсныг хяналт шалгалтын явцад илрүүлж, үзлэгт хамруулсан.

Мөн олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад төлөвлөгөөт урьдчилсан сэргийлэх шалгалт хийгдэж байгаа.

Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй мөртлөө олон улсын хөтөлбөртэй сургууль мэтээр олон нийтэд мэдээлж, өндөр төлбөртэй сургалт явуулж байгаа байдал илэрлээ.

Мөн сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг зохих журмын дагуу боловсруулж холбогдох газруудад батлуулаагүй, багшийн хангамж дутагдалтай зэрэг нийтлэг дутагдал гарч байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.57.95.153] 2019/10/31
Ter surguuliudaa zarlaachee.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.31.117] 2019/10/30
Үнэхээр гадаадын хэмжээний мэдлэг түгээж байвал яах вэ? Тэрэнд тэр зөвшөөрөл ямар хамаа байна?
0 | 0 Хариулах
kkkk [14.139.61.158] 2019/10/30
Тэр эхлэл амжилт гээд дипломтой сургалт гээд байгаа луйварчдын учрыг олоочээ
2 | 0 Хариулах
Иргэн [202.180.218.37] 2019/10/30
Гол нь тэр хуураад байгаа газруудаа зарлахгүй юм уу
3 | 0 Хариулах
Boldoo. [103.229.122.122] 2019/10/30
Shalgaltaa surguuli byreer ni zarlaarai. Etseg ehchyyd bas medeh erhtei shyy!!!
2 | 0 Хариулах
Зочин [66.181.165.160] 2019/10/30
shalgalt hyanaltaa sain hiimeer bgaam shdee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.165.160] 2019/10/30
Tulburuu nemeed bgaa hernee bnga bagshaa solino, uur ynz buriin mungu nehne. surgalt n ulsiin surguuliudaas deerdehgui sanagdaad bgaam daa
2 | 2 Хариулах
Зочин [49.165.199.173] 2019/10/30
Tguyo tged ulsiin surguulidaa l yavuulachde albatai ym shig hutsahin.
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.216] 2019/10/30
Улсын сургуульдаа л сургаач, хүчээр хувийн сургуульд сур гээд байгаа биш, гажиг гар вэ
0 | 0 Хариулах