ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/28-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын тэмдэгтийн хураамжийг Киоск машинаар төлдөг болно

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 28
iKon.MN
 

Шүүхийн ерөнхий зөвлөл “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг Киоск машинаар төлөх үйлчилгээг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.  

Улсын тэмдэгтийн хураамж төлөх Киоск машиныг хамгийн их ачаалалтай буюу Нийслэлийн төвийн зургаан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх болон Шүүхийн төрөлжсөн архивт нэвтрүүлсэн байна.  

Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа дүүргийн татварын байгууллага руу очиж “Татварын нэхэмжлэх” гаргуулан авч, банкинд дугаарлан гүйлгээ хийн, баримтаа шүүхэд өгдөг байсан. Энэ нь цаг алдах, хүнд суртал үүсгэх зэрэг шүүмжлэл дагуулдаг байсан юм. 

Харин энэхүү систем нэвтэрснээр шүүхийн байран дахь болон бусад цэгт байрлуулсан Киоск машинаар улсын тэмдэгтийн хураамжийг хэдхэн секундийн хугацаанд төлж шууд шүүхэд хандах боломжтой болох юм байна. Шүүх болон төрийн бусад үйлчилгээний төлбөр төлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой “Гэрэгэ” Киоск нь Улаанбаатар хотын 50 цэгт байрлаж байгаа ажээ. 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [211.197.11.16] 2019/10/28
сайны хажуугаар саар байдаг - энэ их хувийн мэдээлэл хувийн компаниар дамжиж болж байгаа юм уу, мэдээллийн аюулгүй байдлыг хэн хариуцах вэ
0 | 0 Хариулах
Зочин [139.5.218.179] 2019/10/28
Бас аймар олон зуун төгрөгийн шимтгэлтэй... Энийг нь шимтгэлгүй болгоорой
0 | 0 Хариулах