ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхболд: UB Smart Bus аппликейшний шинэчилсэн хувилбарыг гаргалаа

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Улаанбаатар смарт карт" компаниас "U-Money" ухаалаг картын шинэ үйлчилгээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар смарт карт" компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд "U-Money.mn сайтыг өчигдрөөс шинээр ашиглалтад орууллаа. Энэ вэб сайт U-Money картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хэрэглэгч веб сайтад гишүүнээр элсэж, өөрийн хэрэглэж буй U-Money картын 16 оронтой картын дугаарыг холбосноор төлбөрийн гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой болно.

Мөн UB Smart Bus аппликешнээс хардаг автобусны байршлын мэдээллийг харж болно. Зөвхөн хот доторх нийтийн тээвэр төдийгүй хот хоорондын автобусны байршил, нислэгийн цагийн хуваарь гэх мэт мэдээлэл бас бий.

Үүний дараа арваннэгдүгээр сард багтаагаад вэб сайтын мобайл хувилбар буюу U-Money аппликешнийг гаргахаар ажиллаж байна. U-Money аппликешн ашиглан U-Money картаа цэнэглэж болно.

UB Smart Bus аппликешний шинэчилсэн хувилбарыг мөн өчигдөр гаргалаа. Шинэ хувилбар нь хурдны хувьд сайжирсан. Иргэдээс "Аппликешн удаан байна, автобус харагдахгүй байна" гэх гомдол их гаргадаг байсныг ийнхүү сайжрууллаа. Мөн автобусны буудалд автобус ойртон ирж байгаа эсэхийг өнгөөр ялган харуулах, хэдэн минутын дараа ирэх, автобусны буудал дээр ямар ямар чиглэлийн автобус зогсох талаар мэдээллийг харуулдаг болсон.

Иргэдийн зүгээс "карт цэнэглэх цэгийн тоо хангалтгүй байна" гэх гомдол бас их гаргадаг. Тиймээс банкны пос машинаар U-Money картыг цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж байгаа. Арванхоёрдугаар сард гэхэд уг үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа" гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
e bank [59.153.87.21] 2019/10/25
zuger l internet bankaar tsenegledeg bolgochih bayarlalaa odoo buun l posiin mashin avna nil zardal
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.54] 2019/10/24
Хурдхан шиг Картаа мобайл банк, интернет банкаар цэнэглэдэг болгоорой. Заавал бэлэн мөнгөөр гэж ёстой хүндрэлтэй бас шал тэнэг. Ядаж пос ч уншиж болохгүй хэддүгээр зуун бэээ. Бэлэн мөнгөгүй үе зөндөө гардаг. Тэгээд ч ингэж цэнэглэдэг болчихвол карт цэнэглэх цэгээ тийм олон болгох шаардлага байхгүй болно бздээ
0 | 0 Хариулах
Зочин [192.82.72.81] 2019/10/24
"Starting point", "Teminus" ...?
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.134] 2019/10/24
4 мин, 1 өмнө гэж юу гэсэн үг юм бол доо, тайлбар ч байхгүй, хийсэн хүндээ бол ойлгомжтой эд байх даа хаха
0 | 0 Хариулах
Зочин [64.119.21.112] 2019/10/24
Mongoliin hamgiin muu app ennees hurdan
0 | 0 Хариулах
Ork app [66.181.161.119] 2019/10/24
Update hiiged ch udaan, garch irdeggui n heveeree bn
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2019/10/24
ios дээр Ч:33 аас хойш харагдахгүй байгааг засмаар байна
0 | 0 Хариулах
Nne [202.21.124.21] 2019/10/24
Zgr I barimtaa abmaar bnaa
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.41] 2019/10/24
Zugeerl shuud banknii kartaar uilchildeg bolchooche bas 1 kart bas 1 kompan tejeeh yostoi yumuu
0 | 0 Хариулах
З [202.21.100.210] 2019/10/24
ХАAH bankni City pass geed kart baigaa. Engiin kartnaas tusad ni zahialaad hereglej bolno. Guilgee ch hiij boldog.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.66.72] 2019/10/24
Дараагийн программын сайжруулалт дээрээ хүнийг ялгаварлан дугаарладаг байдлаа засаачээ. Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй ч гэх шиг. Программдаа цаанаа таньдаг боловсруулалт хийх хэрэгтэй манай улсаас бусад оронд ялгааг нь нийтэд зарладаггүй шүү дээ ха ха
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.223] 2019/10/24
Зарлахгүй бол залуу хүн ахмад настны карт хүүхдийн карт хэрэглээд яваад байхаар юм байналээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.223] 2019/10/24
Би хүүхдийн картаар явсан чинь хүүхэд гээд зарлаад байхаар нь болисон байдгийн хаха
1 | 0 Хариулах