Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

БОАЖЯ-наас парк шинэчлэлийн хүрээнд ойн ангиудын автомашиныг шинэчиллээ

Т.Саран, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

БОАЖЯ-наас харьяа газруудынхаа автомашины шинэчлэлийг үе шаттай хийж байгаа.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр 11 аймгийн ойн анги, сум дундын 16 ойн ангийн автомашиныг шинэчилж 2018 оны туулах чадвар сайтай  Фургон  автомашин,  гардууллаа. Ойн ангиудад автомашин гардуулаад зогсохгүй ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гал унтраах зориулалтын үлээгч аппрат, ус шүршэгч зэрэг багаж техникээр хангасан байна.

Ой хээрийн түймэр, хууль бус мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг ажилд  хүн хүч болоод автомашин, техникийн тусламж дэмжлэг маш их хэрэгтэй байдаг бөгөөд олон жилийн дараа парк шинэчлэлийн хүрээнд автомашины сольж байгаадаа талархаж байгаагаа ойн мэрэгжилтнүүд хэлж байв.

Ойн ангиудын хяналт шалгалт  сайжирсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд хулгайн мод, самар жимс бэлтгэл багасч ой хээрийн түймэр баруун бүсэд гаралт буурсныг албаныхан энэ үеэр хэлж байсан юм. Цаашид ойн ангиудыг шаардлагатай техник хэрэгсэл, албан хаагчдын аюулгүй ажиллагааны хувцас зэргийг цаг алдалгүй өгч ажиллах нөхцөл бололцоог бүрэн хангана гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат онцоллоо.

Автомашины шинэчлэлийг үе шаттай хийж байгаа бөгөөд есдүгээр сард 21 аймгийн Цаг уур орчны шинжилгээний төв, алслагдсан бүсийн Тусгай хамгаалалттай газрын захиргаадын автомашиныг 10 гаруй жилийн дараа парк шинэчлэл хийж туулах чадвар сайтай автомашинтай болгосон билээ.

 

Эх сурвалж: БОАЖЯ