Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бидний хандлага: Тамхинд 50 мянга, архинд 80 мянга, эрүүл мэнддээ 0 ТӨГРӨГ

ikon.mn
2019 оны 10 сарын 17
Сурталчилгаа

Нэг сард тамхинд 50 мянган төгрөг. Нэг жилд 600 мянга. Харин баасан гариг бүрд архи, пивонд 20 мянган төгрөг зарцуулбал нэг сард 80 мянган төгрөг болно. Ингээд архи тамхинд сард 140 мянган төгрөг, нэг жилд 1.680.000 төгрөг зарцуулсаар байна. Энэ мэтээр нэг хүн гучин жил амьдрахад хорт зуршлууддаа 50 сая дөрвөн зуун мянган төгрөг төлдөг тооцоолол гарч байх юм. Энэ мөнгөөр байр авсан ч хүрнэ. Эсвэл хадгалсан бол банкны хүү нэмэгдээд сүрхий хадгаламж үүсч болохоор юм шиг харагдаж байна. Эсвэл эрүүл мэнддээ, амьдралаа ч даатгуулж болох байж... 20 наснаас 50 нас хүртэлх амьдралын хугацаанд шүү дээ. 

Тамхи, архинд зардаг мөнгө нэгдүгээр асуудал. Дараагийн асуудал бол тавин саяар татсан тамхи, уусан архины үр дагаврыг мөнгөөр хэмжиж үл болно. 


“Хатуухан хэлэхэд Тамхичин хүн тавин нас хүртлээ тавин сая төгрөгөөр уушгины хорт хавдар худалдаж авдаг”


Учир нь гучин жил тамхи татсан хүн уушгины хорт хавдраар өвдөх эрсдэл 90 хувь. Тамхи бол уушгины хорт хавдрын хамгийн том шалтгаан. 

Та архийг балгахад архи таныг зажилж эхэлдэг. Залгихад бэлдэх лугаа... Тамхийг та сорж буй мэт боловч таны уушгийг тэр сорж байдаг. Балга архи, ширхэг тамхины хэрэглээгээ хоног хугацаандаа үржүүлэх нь таныг гайхшруулна. Өдөрт таван ширхэг тамхи *30 жил =54.000 ширхэг тамхи. 54.000 ширхэг тамхийг та нэг дор цуглуулснаар төсөөлөөд нэг үз дээ? Баасан гариг бүхэнд 500 гр архи уудаг * 30 жил= 720 литр. Бараг л тонн архи... Үүнээс цааш тайлбарлахад бэрх юм. Энэ тоо хэр их гарна энэ нь таны өвдөх эрсдэлийн хэмжээг заана.

 

Батаа. Энэ хүний амьдрал нэг сая Монгол эрчүүдийн алтан дундаж буюу нэг сая хүн Батаагийн амьдралаар л амьдардаг.

Батаа бол 60 настай эр. Одоо тэтгэвэртээ гарсан. Тэрээр Хими биологийн багш мэргэжилтэй ба аймгийн төвийн нэгэн дунд сургуульд ажил амьдралынхаа гучин таван жилийг зориулжээ. Тэр өнөөдөр Уушгины хорт хавдартай. Батаа 35 жил түмний хүүхдийг сургаж хүмүүжүүлснээрээ бахархдаг бол 30 жил тасралтгүй тамхи татсандаа өнөөдөр харамсдаг. Түүний уушгины хорт хавдар хожуу шатандаа илэрсэн учраас эмчлэгдэх магадлал тун бага. Гэлээ ч аавтайгаа нэг өдөр ч болов хамт байхыг үр хүүхдүүд нь эрмэлзэнэ... 

Өнөөгийн нийгэмд хорт хавдартай тэмцэх нь битгий хэл ханиадыг эдгээхэд ямар хэмжээний зардал гардгийг хүн бүр сайн ойлгодог болсон. Батаагийн хувьд өөрийн болон эхнэрийнхээ тэтгэврийн хэдийг хорт хавдрын төлөөсөнд төлдөг ба үр хүүхдүүд нь ч өгч чадах бүхнээ аавынхаа төлөө өгч байна. 

Яг ийм, иймэрхүү замналаар Монголын цөөнгүй өрх өнөөдөр амьдарч байна. Үнэхээр харамсалтай. Өвчин зовлонг тамхи, архины дүрээр худалдаж аваад насны эцэстээ зовж байна. Тэгвэл ямар гарц байна вэ? 

Мэдээж бид хорт зуршлаас татгалзах ёстой. Энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй хэрэг. Ингээд ирвэл таны санхүү сэхээд л ирнэ. Өндийгөөд ирсэн санхүүгээ харин ухамсартай удирдах нь чухал. Өөрөөр хэлбэл санхүүгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Тамхи архинд 50 саяыг зориулж амьдрахдаа эрүүл мэнддээ 0 төгрөг зарцуулснаа эргээд санаарай.  

Хүний 20-50 нас бол тийм ч их өвчинд ороогдоод байдаг нас биш. Өвдөхгүй л бол эрүүл мэнд тийм ч сонин биш. Түүнд мөнгө зарцуулах шаардлагагүй гэж үздэг манайхны хандлага өтөлсөн хойноо үр хүүхдээ л зовоохын эхлэл байдаг аж. Манайхан өвчнөөс болж үр хүүхдэдээ дарамт болмооргүй байна гэж профессор Ж.Чинбүрэн хэлснийг энд нэмээд хэлчихье.

 

Хүн хийж бүтээгээд л тамхи татах, архи уух, наргих, доргих чадвартай үедээ оюун санаандаа л амьдардаг. Учир нь таны хүсэл бүрийг махан бие тань гүйцэлдүүлж байдгийг анзаарах сөхөөгүй явдаг. Гэтэл эрийг нас уулыг цас. Эрүүл мэнд чухал гэдгийг ухаарах цаг бас ирнээ ирнэ. Энэ үед л өвдөөгүй, өвдсөн ч санхүүгийн асуудалгүй байх нь чухал. Ингэхийн тулд тамхи архинд зарцуулдаг мөнгөнийхөө тал хувиар эрүүл мэндээ даатгахыг зөвлөж байна.

Ингэвэл ирээдүйд та өвдсөн ч эмчилгээний мөнгөнд санаа зовох шаардлагагүй юм. Манай улсад эрүүл мэндийн даатгалыг хувийн компани хийдэг болсон бөгөөд бид л ухамсартай хандвал боломж хаяанд байна. 

Та бүхэн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний талаарх мэдээлэл авахыг хүсвэл дараах https://nlic.mn/eruulmend линкээр зочлоорой.

Мөн архи тамхинд ийм их төгрөгөө зарцуулж амьдардгийг төсөөлөө ч үгүй надад нэгэн ёжтой үг санаад орж байна. Орлогогүй бол тамхи бүү тат, овилгогүй бол архи бүү уу гэж... Манайхны заримын чихэнд хашхирч хэлмээр үг шүү!

Хаяг: Баруун 4 зам, Модны 2 өгсөх зам дагуу Колорадо бизнес төвийн 1 давхарт 105 тоот Утас: 7011 3366

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.