Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Turquoise Hill-ийн хувьцааны ханш огцом өслөө

PURPLEBOOK
2013 оны 11 сарын 27
PURPLEBOOK
Зураг зураг

Turquoise Hill хоёр долоо хоногийн өмнө зарласан нэмэлт хувьцаа гаргах ажлаа хэрэгжүүлэхээр 2.4 тэрбум ам.долларын нэмэлт хувьцаа гаргахаар танилцуулга материалаа зохицуулагч байгууллагад хүргүүлсэн нь хувьцааны ханшийг 8.1 хувиар өсгөлөө.

Уг хөрөнгийг Оюу толгой төслийг санхүүжүүлэхэд болон Рио Тинтогоос авсан 1.8 тэрбум ам долларын түр хугацааны зээл ба 600 сая ам.долларын гүүр зээлийг бүгдийг нь төлөхөд зарцуулах юм.

Одоогийн хувьцаа эзэмшигч бүр арванхоёрдугаар сарын 6-ны өдөр, нэмэлт хувьцаанаас нэгжийг нь 2.4 ам.доллар эсвэл 2.53 канад долларын үнэтэйгээр худалдан авах эрхтэй.  Уг эрх нь арван хоёрдугаар сарын 3-наас нэгдүгээр сарын 7-ны хооронд хүчинтэй байх юм. Энэ удаад 1 тэрбум ширхэг хувьцааг гаргахаар төлөвлөж байна. 

Харин зарагдаагүй үлдэгдэл хувьцааг Рио Тинто худалдан авах ба ингэхдээ 3 хувийн хураамж авах гэрээг хоёр тал байгуулжээ. Ийнхүү нэмэлт хувьцаа гаргаснаар нийт 2 гаруй тэрбум ширхэг хувьцаатай болох юм.

"Үлдэгдэл хувьцааг Рио Тинтогийн тал худалдан авах гэрээ байгуулсан нь Turquoise Hill дэхь өөрийн эзэмшиж буй хувийг нэмэгдүүлэх том алхам бөгөөд Рио Тинтогийн уг үйлдэл нь Оюу толгойд ямар хэмжээний илтгэлтэй байгааг харуулж буй хэрэг юм" гэж Мандал Ассет Менежмент компаниас мэдээллээ.