Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Эко халаалт, дулаалгын материал хөнгөлөлттэй зээлээр авахыг хүсвэл...

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 10 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

Сэтгэл дүүрэн сайхан амьдрахад ая тухтай, тохилог дулаахан орон байр хамгаас чухал билээ. Хахир хүйтэн улирал хаалга тогшиж буй энэ үед өвлийг өнөтэй давах бэлтгэлээ та бүрэн базааж амжсан уу? Тэгвэл ХААН Банк энэхүү эрэлт хэрэгцээг хангах зорилгоор, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатарын утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ийг иргэдэд санал болгоод байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын бүсэд орших ХААН Банкны доорх нэр бүхий 15 тооцооны төвд 10-р сарын турш бямба гараг бүр  өдөрлөг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн үеэр ХААН Банктай хамтран ажиллаж буй бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн шинэлэг дэвшилтэт бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжөө танилцуулах бол банкны зүгээс хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Өрхийн ногоон зээл”-ээ иргэдэд санал болгон, зөвлөгөө мэдээлэл өгч, газар дээр нь зээлийн хүсэлт хүлээн авч ажиллах юм. Та бүхэн байгаль орчинд ээлтэй, эко халаалт дулаалгын бүтээгдэхүүн зээлээр худалдан авахыг хүсэж байвал өөрт ойр байрлах дараах тооцооны төвүүдэд бямба гарагийн 11:00-16:00 цагт очих боломжтой.  

Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор БОАЖЯ, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос арилжааны гурван банктай хамтран ажиллаж буй бөгөөд зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж улсын төсвөөс санхүүжүүлснээр иргэд банкнаас энэ төрлийн зээлийг маш хямд нөхцөлөөр буюу жилийн 8 хувийн хүүтэй авах боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Дашрамд дурдахад, маргааш буюу 10-р сарын 10-ны пүрэв гарагт ХААН Банк Чингэлтэй дүүргийн ЗДТГ-тай хамтран тус дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Мэдээлэл инновацийн төв”-д “Өрхийн ногоон зээл”-ийг сурталчлан таниулах өдөрлөг зохион байгуулах гэж буй. Тус өдөрлөгт хүрэлцэн очсоноор мөн халаалт дулаалга, эко ариун цэврийн байгууламжийн орчин үеийн шийдлүүдтэй нэг дор танилцаж, цогц мэдээлэл авах боломжтой.

10-р сарын 12, 19, 26-ны бямба гарагт “Өрхийн ногоон зээл”-ийн өдөрлөг зохион байгуулах тооцооны төвүүдийн нэр, байршил:

Өдөрлөг болох тооцооны төвийн нэр

Хаяг

Утасны дугаар

Амгалан тооцооны төв

БЗД, 10-р хороо, Амгалан төв, “Эко Могул” ХХК-ийн байр, 2-р давхар

332333-3621

Арван долоогийн буудал тооцооны төв

ЧД, 13-р хороо, “Далайхүү” төв, 1-р давхар

357499

Бичил тооцооны төв

БГД, 12-р хороо, Хасбаатарын гудамж, 3Б байр, 1-р давхар

70075067

Да хүрээ тооцооны төв

БЗД, 17-р хороо, Эмнэлгийн 29-1

70075077

Дамба тооцооны төв

СБД, 18-р хороо, Бэлх 35-77 тоот

357925

357891

Дарь-Эх тооцооны төв

БЗД, 1-р хороо, Сансарын колонкийн зүүн талд KFC байр, 2-р давхар 

332333-3156

Дэнжийн мянга тооцооны төв

ЧД, 12-р хороо, "Нарантуул-2" худалдааны төв, 2 давхар

70075278

Зүүнсалаа тооцооны төв

СХД, 7-р хороо, Баянхошуу “Сувдан” төв, 40-20А тоот

70186293

Их цайз тооцооны төв

БЗД, 22-р хороо, Доржийн гудамж, “Castle Plaza” төв, 1-р давхар

77114447

Налайх тооцооны төв

НА, 1-р хороо, Уурхайчид-1, 41А тоот

70232092

Нарантуул тооцооны төв

БЗД, “Нарантуул” ОУХТ, “Баялаг ундраа” худалдааны төв, 1-р давхар

70075111

Нисэх тооцооны төв

ХУД, 16-р хороо, Анар хотхон үйлчилгээний байр

332333-3432

Сонгинохайрхан тооцооны төв

СХД, 6-р хороо, Ханын материал, Содон хороолол, 103-р байр, 106 тоот                                                      

70075127

Толгойт тооцооны төв

СХД, 20-р хороо, Хүнсчдийн гудамж, Гэрэлт цамхаг, 13А байр, 1-р давхар

70170052

Яармаг тооцооны төв

ХУД, 4-р хороо, Яармагийн 1-р автобусны буудал, Сансар супермаркет

332333-3584

Жич: Эдгээр өдрүүдэд зөвхөн “Өрхийн ногоон зээл”-ийн бүтээгдэхүүн танилцуулж, зээлийн хүсэлт авах бөгөөд банкны бусад үйлчилгээг үзүүлэхгүйг анхаарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.