Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал

Барилга.мн
2019 оны 10 сарын 3
Барилга.МН
Зураг зураг

Манай улсад модны зөвшөөрлийг албан ёсоор жилд дунджаар 666.7 мянган шоометр олгож байсан. Үүний 39.9-235.1 мянган шоометр буюу дунджаар 14.2 хувь нь хэрэглээний мод, 427.8-702.3 мянган шоометр буюу дунджаар 85.8 хувь нь түлээний мод байна.

Харин модны бодит хэрэгцээ 3.1 сая м3, үүнээс хэрэглээний мод 1.04 сая м3 буюу 33.7 хувь, түлээний мод 2.06 сая м3 буюу 66.3 хувь байна. 

Мод, модон материалыг гаалийн албан татвараас болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг өнгөрсөн оны тавдугаар сарын 10-ны өдөр баталсан бөгөөд 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Хуульд зааснаар импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийц зэргийг гаалийн албан татвараас чөлөөлсөн.

Хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд мөрдөх бөгөөд барааны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем”-ийн ангиллын дагуу Засгийн газар батлах юм.

Мод, модон материалын зарим үнэ ханшийн мэдээллийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар хүргэж байна.

“Хялганат” модны захын үнэ:

Материалын нэр

Хэмжих нэгж

Хэмжээ

НӨАТ-гүй үнэ /төг/

Нарс

Хар мод

1

Палк

ш

15х15см, урт-4м

36,000

36,000

2

ш

15х30см, урт-4м

72,000

72,000

3

Брус

ш

4х6см, урт-4м

4,500

4,500

4

боодол /6ш/

4х6см, урт-4м

26,000

 

6

боодол /9ш/

5х5см, урт-4м

36,000

 

7

боодол /6ш/

5х7см, урт-4м

36,000

 

8

ш

8х8см, урт-4м

15,000

15,000

9

ш

10х10см, урт-4м

18,000

18,000

10

Банз

метр куб /30ш/

 урт-4м

300,000

300,000

11

Дранк

боодол

10,000

 

12

Хашааны шон

ш

 

15,000

“Росторг” ХХК-ийн ОХУ-аас оруулж байгаа мод, модон материалын үнэ:

Материалын төрөл

Хэмжээ, савалгаа, хэлбэр

Хэмжих нэгж

 Үнэ /төг/

Материалын төрөл

Хэмжээ, савалгаа, хэлбэр

Хэмжих нэгж

 Үнэ /төг/

Евровагонка – Рейк мод

0 сорт

16*130*3000

м2

32 570₮

Блок хаус 1-р сорт

33*142*4,000

м2

52,700₮

1-р сорт

12*120*3985

м2

24 300₮

Блок хаус 2-р сорт

33*142*4,000

м2

42,500₮

2-р сорт

12*120*3985

м2

18 940₮

Блок хаус 3-р сорт

33*142*4,000

м2

33,950₮

2-р сорт

12,5*88*3000

м2

18 000₮

Плинтус 0 сорт

18*42*2,200

ш

6 ,000₮

3-р сорт

12*120*3985

м2

13 600₮

Плинтус 1-р сорт

18*50*2,200

ш

5, 200₮

3-р сорт

12*119*4000

м2

15 450₮

Плинтус 2-р сорт

18*50*2,200

ш

4,000₮

Ханын панель нарс 2-р сорт

15*111*3900

м2

22 900₮

Шалны мод 0 сорт нарс

30*142*3,970

м2

52,150₮

Ханын панель нарс 3-р сорт

15*111*3900

м2

16 950₮

Шалны мод 2-р сорт нарс

30*142*3970

м2

42,150₮

Ханын панель нарс 2-р сорт

15*135*3900

м2

23 050₮

Шалны мод 3-р сорт нарс

30*142*3970

м2

35, 550₮

Ханын панель нарс 3-р сорт

15*135*3900

м2

17 120₮

Террасны банз 1-р сорт

27*140*4000

м2

50, 000₮

Ханын панель нарс 3-р сорт

15*135*1820

м2

16 590₮

Террасны банз 3-р сорт

27*140*4000

м2

30 ,000₮

Ханын панель нарс 3-р сорт

15*111*1820

м2

15 790₮

Сандалын хавтан улиангар 2-р сорт

30*96*1200

м2

9,000₮

Бариулын багана хар мод

50*50*900

м2

9260₮

Шатны бариул нарс 1-р сорт

45*67*4000

м2

76,000₮

Мод, модон материалын үнийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны байдлаас үзэхэд 6 дугаар сарынхаас нарсан палк 2-3 хувь, 1м3 банзны үнэ 6-7 хувь, брусны үнэ 6-8 хувь тус тус өссөн байна.

Үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйл нь:

  • Барилгын ажил ид явагдаж модны эрэлт хэрэгцээ үүссэн.
  • Бэлтгэсэн модны нөөц багассан.
     
  • Тавилгын үйлдвэрүүдэд хэрэглэх мод, модон материалын эрэлт өссөн. 

ХХААХҮЯ-наас мод, модон эдлэлийн үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны дараах стратеги зорилтуудыг тавин ажиллаж байгаа аж. Тухайлбал, 

  • Модон түүхий эдийн импортыг нэмэгдүүлж дотоодын  хэрэгцээний 30 хувийг  импортын модоор хангах,
  • Ойн цэвэрлэгээ хөтөлбөрийг хэрэгжүүлж ойн хоёрдогч түүхий эдээр шахмал хавтан /МДФ, ДСП,WPC/, шахмал түлш үйлдвэрлэж, ойн  хаягдлыг эдийн засгийн эргэлтэнд оруулах,
  • Ашиглалтын ойн нөөц бүхий бүс нутагт ойн төв зам барьж байгуулах,
  • Үйлдвэрүүдийг хорших, төрөлжих зэргээр ажлын уялдааг сайжруулах,
  • Дотоодын модон бүтээгдэхүүний  хэрэгцээний  70 хувийг дотоодын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээр хангах,  
  • Наамал дүнз, модон байшин, цул модон хавтан, гэр, тавилга, тоглоом үйлдвэрлэж экспортлох,
  • Салбарт ажиллагсадын тогтвортой байдлыг хангаж үйлдвэрлэлийн өртгийг бууруулах,
  • Нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтныг сургах, тухайн салбартаа тогтвортой ажиллах тогтолцоог бий болгох.
Зураг