ОХУ-ын галт зэвсэг үйлдвэрлэгч Калашников компани өөрийн бүтээгдэхүүний чанар чансааг харуулах туршилтыг хийснээ нийтэд үзүүлжээ.
Тус компанийн мэргэжилтэн АК-47М автомат бууг эвдэртэл нь тасралтгүй буудаж турших “stress test” хийж үзүүлсэн байна.
Туршилтанд 2014 оны бага зэрэг эдэлсэн АК-47М бууг ашиглажээ. Бүрэн автомат горимд 28 дайз сум буюу нийт 780 сумаар гал нээхээр бэлдээд байсан юм.
Гэтэл туршилтын явцад 587 дахь сумнаас эхлэн бууны хуванцар хэсгүүд галд автаж, хайлж эхэлсэн байна.
Оросын армийн стандартаар автомат буу бүрэн автомат горимд 180 сумаар тасралтгүй гал нээх нормтой байдаг тул AK-47M буу уг шаардлагыг давуулан хангаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!