Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Япон-Өмнөд Солонгосын зөрчил цацраг идэвхийн маргаанаар үргэлжилж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дайны үеийн түүхтэй холбоотой дипломат болон худалдааны зөрчил зүүн Азийн хоёр том гүрний хооронд үргэлжилж байгаа билээ.

Саяхнаас Өмнөд Солонгос дахь Япон улсын элчин сайдын яам өөрийн вэб хуудсанд хоёр орны цацраг идэвхийн хэмжээг өдөр бүр харьцуулан мэдээлж байхаар болжээ.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын засгийн газар Япон улсаас импортлох хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийг хэмжиж, хяналтаа чангатгахаар болсон нь ийм хариу арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Сөүлийн эрх баригчид Фүкүшимагийн гамшигтай холбоотой Японы хүнсний бүтээгдэхүүний цацраг идэвхийн хэмжээ аюултай түвшинд хүрсэн хэмээн сэжиглэж байгаа.

Харин Японы тал уг сэжгийг баримтаар няцаах арга хэмжээ авч эхэлжээ. Өнгөрсөн Баасан гарагийн байдлаар Сөүл хот дахь цацраг идэвхийн хэмжээ 0.12 микросивер/цаг байсан нь Фүкүшима хотын 0.135 мс/цаг хэмжээнээс бага, Токио хотын 0.036 мс/цаг хэмжээнээс их байгааг элчин сайдын вэб сайтад мэдээлсэн байна.

НҮБ-ын стандартаар байгаль дахь цацраг идэвхийн хэвийн хэмжээ дунджаар 0.17-0.39 мс/цаг байдаг.

“Японы засгийн газар шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтыг ил тод зарлаж байх болно. Энэ мэдээлэл Япон дахь цацраг идэвхийн хэмжээний талаар үнэн зөв ойлголт авахад нь Солонгос хүмүүст туслана гэдэгт найдаж байна” гэж элчин сайдын вэб хуудсанд тайлбарлажээ.

 

Эх сурвалж: Reuters