ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нар нэг сартай, элэгний хавдартай хүүхдийн элэг тайрах мэс заслыг хийжээ.
Тодруулбал, Орон нутгаас ирсэн элэгний төрөлхийн хоргүй хавдартай нэг сартай хүүхдийн элэгний баруун дэлбэнг тайрах мэс заслыг ЭХЭМҮТ-ийн эмч нар гүйцэтгэсэн байна.
Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн зөвлөх эмч, клиникийн профессор А.Цэнджав "Хавдрыг авах хагалгаа амжилттай болсон, одоо хүүхдийн эрүүл мэнд, тавиланд санаа зовох зүйлгүй" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: ЭМЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!