Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Сандуй: Доржзодовыг гэрчээр дуудна

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох хэргийн Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэлсэн ч хойшлогдсон байна. 

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нар “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Нийслэлийн прокурорын газраас  А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн 09:00 цагт товлогдон шүүх хуралдаанаар яллагдагч Ц.Сандуйн өмгөөлөгч  Г. Мөнхбат  Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхацсан, тул урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг шүүх  хүлээн авч  2019 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн 10:00 цагт хүртэл хойшлуулсан байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/1355007621342051/

Шүүх хурлын дараа А.Сандуй: Урьдчилсан хэлэлцүүлгээр гэрчээр хэн, хэнийг дуудах тухай асуудал яригдаагүй. Гэхдээ гэрчээр Доржзодовыг дуудна. Энэ бол улс төрийн зохиомол гэмт хэрэг гэдгийг хэлмээр байна.

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт А.Ганбаатар, Ц.Сандуй нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм бурууг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхээс өмнө талуудын гаргасан хүсэлт, гомдлоор болон шүүгчийн санаачилгаар зайлшгүй тогтоосон байх шаардлагатай шүүх хуралдааны бэлтгэл хангах ажиллагаа юм.