Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Интерьерийн ӨВӨРМӨЦ ШИЙДЭЛ бүхий 5 ресторан

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 24
Сурталчилгаа

Дотны хүмүүстэйгээ дулаан орчинд халуун яриа өрнүүлэх, бизнес уулзалт, ярилцлага хийж, ажил хэрэгч орчин бүрдүүлэх, амьдралын хамгийн чухал, жаргалтай үеүүдээ мартагдашгүй сайхнаар өнгөрүүлэх хамгийн таатай орчин бол яах аргагүй тохилог ресторанууд билээ. Ресторанууд хоорондоо хоолны өвөрмөц амт, интерьер дизайн, үйлчилгээний чанараараа ялгардаг. Тэр дундаа рестораны интерьер хамгийн чухалд тооцогддог билээ.  

Ингээд их хотын ресторануудаас өнгө үзэмж, давтагдашгүй амтаараа бусдаас ялгарч чаддаг интерьерийн өвөрмөц шийдэл бүхий 5 рестораныг танилцуулж байна.  

1. СОЛОНГОРОН ХАРАГДАХ “VERANDA” 

 

Байршил: Сүхбаатар дүүрэг

Захиалгын утас: 11-330818

Фэйсбүүк хуудас: Veranda restaurant

Камин зуух. Сувинерүүд. Ногоон хамбан хөшиг. Хананд нь жижиг том хэмжээтэй уран зураг бүхий жаазнууд. Тухлан сууж болох бүдэг ногоон, улаан хүрэн, цэнхэр, үзмэн ягаан, саарал өнгийн буйдан. Том жижиг толь. Төрөл бүрийн лааны сууриуд. Хуучин чемодан гэхчлэн олон сонирхолтой эд зүйлс тэнд бий.

Жинхэнэ итали амт. Чихэнд сонсголонтой ая эгшиглэнэ. Интерьер тун өвөрмөц. Хананд нь өрөөстэй олон төрлийн уран зурагнууд хараа булаана. Энэ бол хотын төвд аялал жуулчлалын бүсэд байрлах Медитерранеан тодотголтой “Veranda” ресторан юм. Энд гадаадынхан, итали дарсанд дурлагсад голчлон ирдэг. Рестораны ая тухтай, тансаг орчинд 80 гаруй төрлийн дарснаас сонголтоо хийж, жинхэнэ Итали хоол зооглон, дарс шимэнгээ Чойжин ламын сүм музейг тольдох боломжтой.

 
 

2. МӨНХИЙН КЛАССИК “MONET”   

 

Байршил: Сүхбаатар дүүрэг

Захиалгын утас: 11-310707

Фэйсбүүк хуудас: Monet Restaurant Ulaanbaatar

Дэлхий дахиныг гайхам хоолойгоороо бишрүүлсэн Францын нэрт дуучин Эдит Пиафын уянгалаг дуунууд, хөгжмийн ноён оргил Фредерих Шопены сонгодог аязууд эгшиглэнэ. Интерьер, үйлчилгээ нь үнэхээр сэтгэл татам. Ми классик болон модерн шил толин засалттай. Дээд зэрэглэлийн рестораны жишгээр хэзээд тав тух дулаан орчныг бүрдүүлдэг байгалийн өнгө бүхий уран зураг мэт "Эрдэнэт"-ийн хивсээр шалаа чимсэн нь ихэд нүдээ олсон мэт харагдана.

Классик орчин энд ноёлно. Рестораны цонхоор нийслэл хотоо яг алган дээр тавьсан юм шиг бүхэлд нь харах боломжтой.       

Нийслэл хотын зүрхэн хэсэгт байрлах Францын алдарт зураач Оскар Клаудэ Монэгийн нэрээр нэрлэгдсэн уг ресторан нь тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Монголд байгаа цор ганц "Fine Dining" ресторан бөгөөд хоол болон уух зүйлсийн цэсийг үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн тогтмол сольдог аж. Голдуу франц болон классик европ хоолоор үйлчилдэг.

 
 

3. ЭРХЭМСЭГ БАС ТАНСАГ “ROSEWOOD”

 

Байршил: Сүхбаатар дүүрэг

Захиалгын утас:  94020561

Фэйсбүүк хуудас:  Rosewood Kitchen + Enoteca

"Roosewood"-ын хоолыг амттай гэж сонсоод тэднийхийг зорьсон юм. Хаалгаар нь ормогц модерн жааз хөгжим намайг угтав. Таазнаас нь унжих шилэн дэнлүү, тухтай модон ширээ, сандал, орчин үеийн модерн засалт бүхий интерьер дизайн. Цаанаа л эрхэмсэг өнгө төрхийг агуулах уг ресторан жинхэнэ итали амтыг санал болгодог аж. Дэлхийд танигдсан чанартай бүтээгдэхүүнээс гадна амтат дарстай зохицох жинхэнэ итали аргаар бэлдсэн ал денте шпагетти, панини, пицца, паста зэрэг итали, америк хоол зуушаар үйлчилдгээрээ онцлогтой. Газар дундын тэнгисийн гайхам сайхан зоогт нь мэдээж эргэлзэх зүйлгүй.  

"Rosewood"-ын хувьд олон үнэнч үйлчлүүлэгчтэй, тэдгээрийн тэн хагас нь гадаадын иргэн. "Rosewood"-ыг анх кафений зориулалтаар нээж байсан бол үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ресторан болгож хувиргажээ.  

 
 

4. НАЙРСАГ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ “YUNA” 

 

Байршил: Баянзүрх дүүрэг

Захиалгын утас: 77041111

Фэйсбүүк хуудас:  Yuna Korean Restaurant

Дорнын хэв маяг бүхий заал. Орчин нь цэлгэр, саруулхан, сэрүүхэн, тухтай. "Hermes" брэндийн хээ хуар бүхий гоёмсог алчуурыг ханандаа өлгөсөн нь хэний ч нүдэнд тусна. Яг л уран зураг шиг. Бас хивснийх нь хээ хараа булаана. Орчин үеийн тренд бүхий энэхүү хивсийг "Эрдэнэт"-ээс сонгожээ. 

Интерьер, үйлчилгээ нь үнэхээр сэтгэл татам. Найрсаг хамт олон. Үргэлж K-POP дуунууд эгшиглэнэ. Солонгос хоолонд дурлагсад "Yuna" рестораныг андахгүй.  

Уг рестораны хувьд ямар ч зочин гийчин хооллоод гарахад цэвэр тохилог үйлчилгээний соёл, эрүүл ахуйн шаардлага хангасан жинхэнэ амт бүхий солонгос хоолоор үйлчилдэг. Үхрийн махтай ясны шөл уумаар байвал "Yuna"-г зориорой гэсэн хэллэг хүртэл гарсан байна лээ.  

 
 

5.  ӨӨРИЙМСӨГ МЭДРЭМЖ ТӨРҮҮЛЭХ “SIGNATURE Novel”

 

Байршил: Баянзүрх дүүрэг

Захиалгын утас: 77227000

Фэйсбүүк хуудас:  SIGNATURE Novel Restaurant

Үйл ажиллагаагаа явуулаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “SIGNATURE novel” ресторан аль хэдийнээ байнгын үйлчлүүлэгчидтэй болсон. Сонгодог цэнхэр, ногоон өнгө гол имиж нь. Сандал, ширээ, хөшиг, хивс нь хүртэл ногоон гээч. Нуль тав тух. Рестораны шалыг “Эрдэнэт хивс”-ийн “Атилла” коллекцийн хивс чимсэн харагдана. Цэлгэр том цонх, агаарын солилцоо сайтай том заал гээд тоочоод байвал энд тухлах бүрэн боломж бүрджээ.   

Классик засалттай интерьер нь их дотно, өөриймсөг мэдрэмж төрүүлсэн. Мөн ресторанд эгшиглэдэг тайвшрал бэлэглэх хөг аянууд хээр талыг санагдуулна. Тав тухтай орчин, европ хоол, найрсаг, хурдан шуурхай үйлчилгээг SIGNATURE novel” ресторан санал болгодог.  

 
 

Уншигч та ч бас эдгээр ресторанаар заавал ороод гараарай. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.