Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

MIT хиймэл оюуны технологи ашиглан хуурамч Владимир Путинтай ярилцлага хийж үзүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Дүрс бичлэгт өөр хүний царайг орлуулах хиймэл оюуны технологийг “deepfake” гэж нэрлэдэг.

Өчигдөр АНУ-ын Массачусетсын Технологийн Их сургуулийн (MIT) зохион байгуулсан EmTech чуулганы үеэр тус сургуулийн судлаачид “deepfake” технологийг бодит цагийн горимд (realtime) хэрхэн ашиглах боломжтойг жишээгээр харуулжээ.

Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хуурамч хувилбарыг газар дээр нь үүсгэж үзүүлсэн байна. MIT Technology Review сэтгүүлийн эрхлэгч Гидеон Ликфелд хуурамч Путинтай ярилцлага хийжээ.

Ликфелд нэг зэрэг хоёр хүний үүргийг гүйцэтгэсэн юм. Тэрээр эхлээд асуулт тавьж, дараа нь хариулахдаа тусгай камертай бүхээгт орж, Путины дүрд хувилан хариулж байв.

Өөрөөр хэлбэл Ликфелдийн нүүрийг Путиныхаар сольж яриулж байжээ. Хэдийгээр дүрсний чанар тийм сайн байгаагүй ч энэ нь урьдчилж боловсруулсан дүрс биш, шууд газар дээр нь бодит цагт үүсгэж байгаа гэдгээрээ онцлог юм.

Мөн “deepfake” технологийн хөгжил ямар хурдтай байгааг харуулсан хэрэг болжээ.

Эх сурвалж: CNET