Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангана"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дулааны төв шугамын угсралтын ажилтай холбоотойгоор нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар болон нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэл түр хугацаанд хийгдэх учир Таван буудлаас Долоон буудал хүртэл авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах аж.

Энэ талаар Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын дэмжих хөтөлбөр төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр “Манай төсөл Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн Засаг даргын тамгын газрын санхүүжилтээр хэрэгжиж байна.

Зам хаах болсон асуудал нь төслийн эхний дэд төв болох "Сэлбэ" дэд төвийг автозам, дулаанаар хангах төслийн үе шаттай холбоотой.

Төслийн эхний үе шатанд Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох 9.9 км дулааны шугамыг угсрах ёстой.

Одоогоор ажлын явц 37.1 хувьтай байгаа бөгөөд бид 3.3 км дулааны шугамыг угсраад дууссан.

Тухайн замыг хааж, гурван байршилд зам сэтлэх юм.

Үүнд:

  1. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Таван буудал Жасэр төвийн баруун хэсэг
  2. Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны Зургаан буудлын автобусны буудал орчимд
  3. Сүхбаатар дүүргийн 18 дүгээр хороо буюу Долоон буудлын эцсийн уулзварын баруун хэсэг орно.

Ингэж авто замыг гурван байршилд сэтэлж дулааны шугам сүлжээ угсарснаар 2020 онд Чингэлтэй төв болон Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах боломжтой болно.

Сэтлэх замын өргөн нь зургаан метр, нийт замын урт 20-30 метр байна" гэлээ.

Зам хаахтай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлд дараах өөрчлөлт орно.