Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

“37-Р ТОЧКА” кино нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 9 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Фантастик продакшн”-ы 10 жилийн ой, “Скайтел” группийн 20 жилийн ойд зориулан бүтээсэн “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны кино өнгөрсөн бямба гарагт нээлтээ хийлээ.

Тус киноны уур амьсгал, орчин бүхий тохижилт хүрэлцэн ирсэн зочдыг угтаж авсан нь кино эхлэхээс өмнө бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, хүлээлт өндөртэй ирсэн зочдыг бүр ч догдлуулж орхисон юм. Телефон утасны бүхээг, түшлэгтэй сандал бүхий хэсэг, залуусын цуглардаг байсан клубыг тэр чигт нь бий болгосон улаан тайз гээд киног үзэхийн өмнө зочид өөрсдөө кинон дотроо орчихов уу л гэлтэй сэтгэл хөдлөлтэй байгаа нь мэдрэгдэж байлаа.

Нээлтийн энэхүү онцгой өдөртөө зориулан Фантастикийн залуус “37-Р ТОЧКА” киноныхоо эхний гурван ангийг хураангуйлан хүргэсэн бөгөөд танхим дүүрэн үзэгчид киноны турш уулга алдаж, алга ташин баяр хүргэсээр үзэж дуусгасан юм. Хоёр цагийн турш үргэлжилсэн кино дуусаад хэсэг хугацаа өнгөрсөн ч суудлаасаа нэг ч үзэгч босоогүй нь ахиад нэг л анги үзчихье гэсэн хүсэлдээ хөтлөгдсөндөө тэр болов уу.

Өдөр шөнөгүй үргэлжилсэн уртаас урт зураг авалт дуусч сүүлийн дүрсийг авахын өмнө ингээд л дуусах гэж байна гэж бодохоор өөрийн эрхгүй дотроос нэг юм огшоод л явчихсан” гэж “37-Р ТОЧКА” киноны ерөнхий найруулагч Б.Тамир нэгэнтээ ярьсан байдаг. Харин нээлтийн өдрөө ч тэрээр хоолой зангируулан байж бүгдэд талархал илэрхийлж, бие биедээ халуун баярыг хүргэцгээж байсан нь тэдний хэр их хөдөлмөрлөснийг бүрнээ илтгэж байсан юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр мөн Фантастик продакшны жүжигчин Э.Одбаяр, найруулагч Р.Эрхэмбүрэн, зураглаач Г.Гүенбаатар, гэрлийн найруулагч, жүчигчин Э.Батнямбуу нарын эрхмүүд Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаасныг энд мөн онцлох нь зүйтэй болов уу.

Хүний амьдралд юу хамгийн чухал вэ? гэдгийг анги бүрээрээ үзэгчдэд мэдрүүлэхийг зорьсон “37-Р ТОЧКА” олон ангит уран сайхны киног хоног тоолон хүлээсэн үзэгч та бүхэндээ дуулгахад 9-р сарын 9-ний Даваа гарагаас эхлэн SkyGO аппликэйшн болон Скаймедиа видео сангаар киноны эхний анги үзэгчдийн хүртээл болж эхэлсэн байна. Мөн үзэгчдэдээ зориулан тус киноны эхний ангийг SkyGO аппликэйшнээр үнэ төлбөргүй үзэх боломжийг нээж өгчээ. Харин телевиз үзэгчид маань NTV болон STAR телевизээр 9-р сарын 21-нээс эхлэн хүлээн авч үзэх боломжтой болох юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.